Jump to content

Нил Армстронг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нил Алден Армстронг
БайгууллагаНАСА

Нил Алден Армстронг (Англи: Neil Alden Armstrong, 1930 оны 8 сарын 5 - 2012 оны 8 сарын 25) нь АНУ-ын Охайо мужийн Вапаконета хотод төрсөн америкийн сансрын нисгэгч, туршин нисгэгч, их сургуулийн профессор бөгөөд тэрээр хүн төрөлхтний түүхэнд саран дээр хөл тавьсан анхны хүн юм. Анх тэрээр 1966 онд Охины орд-8 (Gemini) хэмээх сансрын хөлгөөр сансарт нисчээ. Энэ нислэгийн үеэр тэр анх удаагаа сансрын хоёр хөлгийг ил сансарт залгаж холбох үйл ажиллагааг нисгэгч Дэвид Скоттой хамтран хийсэн байна. Армстронг 2 дахь удаагаа буюу сүүлийнхээ нислэгээр Аполло-11 хөлгөөр нисэн 1969 оны 7 сарын 20-нд Саран дээр хөл тавьжээ. Энэ аяллын үеэр Армстронг нисгэгч Базз Олдрины хамт Саран дээр газардан 2 цаг хагасыг сарны гадаргуу дээр өнгөрөөсөн ба харин энэ үед тэдний багийн Майкл Коллинс Удирдлагын Модуль дотор үлдэж, тойрог замд тэднийг хүлээж байв. Энэ амжилттай аяллынхаа төлөө Армстронг Конгрессын Сансрын Гавъяаны Медаль хүртсэн. Сансрын нисгэгч болохоосоо өмнө Армстронг АНУ-ын Тэнгисийн хүчинд алба хааж, Солонгосын дайнд оролцож байжээ.

  • Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медаль
  • Конгрессийн Сансрын Алдрын медаль
 Commons: Нил Армстронг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан