Арагийн орд
Харагдац
Арагийн орд нь Хилэнцийн ба Австралийн Гурвалжингийн ордны дунд байрлана. Ара нь грекийн одон оронч Птолмейн бүртгэсэн 48 ордын нэг ба орчин үеийн 88 ордын нэг юм. Ордын хамгийн тод од нь Бета Арае ба 2,85-ийн гэрэлтэлтэй ба цайвар хөх Альфа Араегаас хурц болно. Энд долоон од нь гаригийн системтэй. Нартай адил од Му арае нь дөрвөн гаригтай. Глийз 676 нь давжаа хос од ба мөн дөрвөн гаригтай. Тэнгэрийн заадас Арагийн баруун хойгуур өнгөрдөг.
237,1 хавтгай дөрвөлжин градус талбай эзэлж тэнгэрийн 0,575%-ийг эзэлдэг, 88 ордоос 63-т зэрэглэнэ. Огторгуйн өмнөд бүсэд байрлах тул умардын 22 градусын өргөргөөс урагш ажиглагдана.