Арвид Блументалс

Арвид Блументалс (латв. Arvīds Blūmentāls, 1925 оны 3 сарын 19-нд Латвийн Дундагад төрж, 2006 оны 10 сарын 13-нд Австралид өнгөрсөн) нь "Матар хочит Данди" киноны прототип буюу бодит хүн нь болох Латвийн анчин юм.

Сургуулиа төгсөөд Нацист Германы Латвийн легион буюу СС-ийн 15-р дивизид алба хааж байгаад 1944 онд баруун фронтод томилогджээ. Дайны дараа 1947 онд Францын Легионд элсэж, тэндээсээ Австралид очиж суурьшжээ.

Германы бароны охинтой гэрлэсэн тэрбээр 1955 оноос хойш бүхий л амьдралынхаа туршид матар агнасаар ирсэн бѳгѳѳд нийт 40 орчим мянган матар агнасан гэдэг. Эхнэр нь матрын арьсаар бүтээл урлан хамтаа амьдарсаар ирсэн бѳгѳѳд нутгийн иргэд түүнээр газарчлуулах буюу гол усаар явахдаа Блументалсад хандаж матраас бие хамгаалуулдаг байжээ.