Артур Харден
Артур Харден | |
---|---|
![]() | |
Төрсөн огноо |
1865 оны 10 сарын 12 Манчестер, Англи |
Нас барсан огноо |
1940 оны 6 сарын 17 (74 насалсан) Боурн Энд, Бакингемшир, Англи |
Үндэс | Нэгдсэн Вант Улс |
Салбар | Биохими |
Төгссөн сургууль |
Манчестерийн Их Сургууль - магистр Эрлангений Их Сургууль - доктор |
Эрдмийн ажлын зөвлөх | Отто Фишер |
Алдаршсан зүйл | исгэгчийн эсийн химийн бүтцийг тодорхойлсон |
Нэр хүндтэй шагналууд | Химийн салбарын Нобелийн шагнал (1929) |
Сэр Артур Харден (англ. Sir Arthur Harden, 1865 оны 10 сарын 12 – 1940 оны 6 сарын 17) нь Английн биохимич байв.
Судалгаа[засварлах | кодоор засварлах]
1886 онд Харден Химийн салбарын Далтоны тэтгэлэг хүртэж, Эрлангенд Отто Фишертэй хамт нэг жил ажиллажээ. Манчестерт буцаж ирээд, лекц уншиж байгаад удалгүй шинээр байгуулагдсан, хожим Листер Хүрээлэн гэгдэх болсон Британийн Урьдчилан Сэргийлэх Анагаах Ухааны Хүрээлэнд химичээр ажиллаж эхэлсэн. 1907 онд Биохимийн хэлтсийн дарга болж, 1930 онд тэтгэвэрт гарах хүртлээ уг албан тушаалыг хашжээ. Тэтгэвэрт гарсныхаа дараа хүрээлэндээ судалгааны ажил эрхэлж байв.
Харден 1926 онд язгууртны хэргэм зэрэгтэй болж, мөн хэд хэдэн газрын хүндэт доктор цол хүртсэн билээ. Эзэн Хааны Нийгэмлэгээс түүнд 1935 онд Дави медаль хүртээсэн.
Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]
Тэрээр гэрлэсэн бөгөөд эхнэр нь 1928 онд нас баржээ. Тэд хүүхэдгүй байв.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- Hopkins, Frederick Gowland; Charles James Martin (November 1942). "Arthur Harden. 1865-1940". Obituary Notices of Fellows of the Royal Society 4 (11): 2–14. DOI:10.1098/rsbm.1942.0001.
- Manchester, Keith L. (March 2000). "Biochemistry comes of age: a century of endeavour". Endeavour 24 (1): 22–7. DOI:10.1016/S0160-9327(99)01224-7.
- Manchester, Keith L. (February 2000). "Arthur Harden: an unwitting pioneer of metabolic control analysis". Trends in Biochemical Sciences 25 (2): 89–92. DOI:10.1016/S0968-0004(99)01528-5.