Jump to content

Асуулт.нэт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Асуулт.нэт вэб хуудас нь 2000 оны 9 дүгээр сард олон нийтийн хүртээл болсон бөгөөд 2000 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр домайнаа бүртгүүлсэнээр Монгол улсын анхны вэб сайтуудын нэг болсон байдаг.

Асуулт.нэт вэб хуудас нь Монголын хүүхэд залуучуудыг өндөр боловсролтой, соёлтой, чөлөөтэй амьдралыг хэвшил болгож, үүний тулд орчин үеийн шинэлэг мэдээлэл хоорондоо солилцож, шинэ цаг үетэйгээ хөл нийлүүлэн зэрэгцэн алхаж хамтран ажиллахад нь уулзах гүүр болж, бие биентэйгээ мэдлэг оюунаа хуваалцах өргөн боломжийг олгох зорилготойгоор бий болж, өнөөг хүртэл энэхүү зорилгодоо алхам алхамаар ойртон амжилттайгаар ажиллаж байна.

Асуулт.нэт–ээс чадварлаг компъютерийн программистууд, Фото зураг сонирхогчид, Автомашин сонирхогчид, Чөлөөт уран бүтээлчдийн зэрэг төрөлжсөн маш олон вэб хуудас, клуб, бүлгэмүүд байгуулагдан өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна. Асуулт.нэт -ийг энгийнээр тодорхойлох юм бол Монголын интернэтийн ЭЦЭГ болсон вэб хуудас юм. Өнөөдрийн байдлаар Асуулт.нэт вэб хуудас нь Асуулт самбар, Монголдуу.ком, Асуулт толь бичиг, Интернэт радио[permanent dead link], Интернэт тв, Ухаалаг гар утас, талбетэд зориулсан апп /App store,Google play / хөгжүүлэлт зэрэг чиглэлээр ажиллаж байна.

Асуулт.нэт вэб хуудас нь 2001 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олон нийтийн хүртээл болсноор Монгол улсын анхны вэб сайтуудын нэг болсон байдаг.

  • 2001 оны 9 сарын 5-нд манай вэб өөрийн гэсэн сэрвертэй болж, үнэгүй сэрвер дээр байрладагаа больсон.
  • 2001 оны 10 сарын 20-нд Монголдууны Шинэчилсэн Хуудасыг PHP MySQL ашиглан динамик байдлаар хийсэн.
  • 2001 оны 11 сарын 3-нд Монголдууны MP3 серверийг өөрсдийн боломжоо ашиглан Чухлаагийн компъютер дээр ажиллуулж эхэлсэн. (Тэр үед 600 орчим монгол дуутай байсан бол одоо 10000 гаруй дуутай болсон шүү.)
  • 2001 оны 12 - 2002 оны 2 сар хүртэлх хугацаанд Асуулт Самбар[permanent dead link]аа Цэнгэлийн форумтай хамтран ажиллуулсан. Энэ форум их алдаршиж 1000 орчим бүртгүүлсэн хэрэглэгчидтэй болсон боловч, харамсалтай нь манай сервер энэ их ачаалалыг даалгүй техник алдаа гарч, энэ форумны датабейс файл алдагдсан.
  • 2002 оны 2 сарын 22 нд Асуулт.нэт-ын Англи-Монгол онлайн вэб толь бичиг мэндэлсэн. Энд талархал хүндэтгэлийн үгийг дурьдахгүй өнгөрч болохгүй хүн бол, орчин үеийн монгол хүүхэд залуусын өргөн хэрэглээний толийг бүтээсэн Алтангэрэл гуай билээ. Бид энэ хүний үйл хэрэгийг интернэтэд үргэлжлүүлсэн "хойчийг залгамжлагчид" болсон юм уу даа.
  • 2002 оны 2 сарын 24-нд шинэ хийсэн толь бичигээ Wireless Application Protocol ашиглан гар утасаар орж ашиглаж болдог болгосон.
  • 2002 оны 3 сард Герман-Монгол, Орос-Монгол толь бичигнүүдийг үүсгэсэн. Ийм чиглэлтэй толь бичигнүүд интернэтэд өөр газар байдаггүй тул, бид цаашдаа энэ тольнуудыг улам боловсронгуй болгох тал дээр ажиллахыг зорьж буй, одоогоор тус бүр 17000-18000 үгтэй.
  • 2002 оны 3 сарын 27-нд Монголдууны хуудсанд RealMedia Streaming Serүer for Linux Redhat суулгаж хэрэглэгчид Online-аар дууг сонсоход зориулсан онлайн радиог ажиллуулж эхэлсэн.
  • 2002 оны 4 сарын 10-нд Асуулт Самбарыг шинэ БитМонгол сэрвер дээр ажиллуулж эхэлсэн.
  • 2002 оны 4 сарын Цахим Улаач онлайн сэтгүүл дээр надтай хийсэн бяцхан ярилцлага гарсан.
  • 2002 оны 6 сарын 20-нд Монгол-Англи толь бичиг ашиглалтанд орсон. Хэрэглэгчид монгол гарны драйвер байхгүй ч гэсэн англи үсэг ашиглан монгол үгийг галиглан бичиж үг хайж болдогоороо онцлогтой болсон.
  • Хуудсанд ордог зочны тоо жигдхэн үсрэнгүй нэмэгдэж, нэг хэсэг (2002 оны 5 сард) өдөрт дор хаяж 3000 үisitor орж, 60'000-70'000 access хандалт Асуулт сэрвер дээр авч байсан гэсэн статистик үзүүлэлттэй болов. Бусад үеүүдэд жигдхэн, өдөрт 1000-2000 визиторын хавьд хэлбэлзэж байлаа.
  • Асуулт сервер дээр ихийг хийж бүтээх зорилго, хүсэл тэмүүлэл, эрч хүчтэй бусад хүүхэд залуустаа үнэгүй вэб зай гаргаж өгч дэмжих бодлого барьж ирсэний үр дүнд дараах хуудаснууд одоо манай сэрвер дээр байрладаг болоод байна, магадгүй зарим нь өөр сервер дээр гол үйл ажиллагаагаа явуулдаг байж ч болох юм: