Атеизм
Атеизм буюу Шашингүйн үзэл гэж бурхан орших явдалд итгэхгүй байх үзэл.[1] Илүү давчуу байдлаар тайлбарлавал атеизм гэдэг нь бурхан тэнгэр байхгүй хэмээх үзэл юм.[2][3] Өргөнөөр тайлбарлавал атеизм бол ямар нэгэн бурхан тэнгэр байдаг эсэхэд үл итгэх явдал билээ.[3][4][5] Атеизмийн эсрэг[6][7] болох Тейзм гэдэг нь ядаж нэг бурхан оршдогт итгэх явдал.[7][8] Атеизмийн үзэлтэй хүнийг Атеист гэнэ.
Атеизм хэмээх үг нь Грек хэлний ἄθεος (atheos) буюу "бурхангүй" хэмээх үгнээс гаралтай бөгөөд үүнийг бүхэл нийгмээрээ бурхан тэнгэрт тахин шүтэх үзлийг эсэргүүцдэг хүмүүсийг тодорхойлдог, доош нь хийсэн утгатай үг байжээ. Чөлөөт үзэл баримтлал, эргэлзээт лавлагаа дэлгэрч, шашны шүүмжлэл ихэссэнээр тус үгийг хэрэглэх тохиолдол багасаж эхэлжээ. [9]
Атеистууд нь ер бусын зүйлтэй холбоотойгоор тайлбарладаг зүйлд эргэлзээтэй ханддаг бөгөөд баттай бодит үзэл баримтлалыг энэ тэргүүнд тавьдаг хүмүүс байдаг. Атеизм нь олонход ямар нэгэн бурхан тэнгэрт итгэхгүй байхыг зөвлөдөг. Атеизмийг дэмжигч маргаанууд нь гүн ухаан, нийгэм, түүх зэрэг олон олон шинжлэх ухаанаас гаралтай. Зарим атеистууд нь төрийг шашнаас тусгаарлах үзэлтэй[10][11] байдаг ч хүмүүсийн дунд баримталдаг үзэл, философиуд нь ялгарах жишээтэй. Атеизм нь шашинг бодвол дэлхий ертөнцийг илүү хялбараар тайлбарладаг хэмээн олонх атеистууд хэлдэг бөгөөд ийм учраас атеизм нь бурхан байхгүйг батлах бус, эсрэгээр нь шашин нь бурхан байгаа гэдгийг тайлбарлах үүрэгтэй хэмээн үздэг.[12]
Зарим шашин шүтлэгт атеизмийн дүр төрхүүд илэрдэг. Үүнд, Жайнизм, Буддизм, Хиндүизм, Паган хөдөлгөөнүүд[13] (Викка гэх мэт[14]), бурхангүй шашнууд хамаарагдана. Жайнизм болоод Буддизмийн зарим хэлбэрүүд нь бурханд итгэхийг санал болгодоггүй[15] байхад Хиндүизм нь атеизмийг хүчинтэйд тооцдог ч дагаж мөрдөхөд хэцүү гэдэг.[16]
Атейзмийг тодорхойлогч шалгуурууд нь хоорондоо зөрчилддөг тул өнөө үед дэлхий дээрх Атейстуудын тоог тогтоох нь тийм ч амар биш юм.[17] Нэгэн тооцоогоор дэлхийн хүн амын 2.3% нь атеистууд, 11.9% нь шашин шүтдэггүй гэсэн дүн гарчээ.[18] Өөр нэг судалгаанаас харахад өөрсдийгөө атейст хэмээн тодорхойлсон хүмүүс нь барууныхны дунд хамгийн өндөр хувийг эзэлдэг, тухайлбал: АНУ-4 %, Итали-7%, Испани-11%, Их Британи-17%, Герман-20%, Франц-32% байдаг байна.[19] Харин Монгол улсад 2010 онд хийсэн хүн амын тооллогоор нийт хүн амын 38.6% нь шашин шүтдэггүй гэсэн дүн гарчээ.[20]
Үгний гарал болоод хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Эртний Грек хэлэнд atheos (ἄθεος) нь "бурхангүй" хэмээх утгатай тэмдэг нэр байв. Энэ үгийг анх бурханы эсрэг, сүсэггүй хэмээх шүүмжлэлийн байдлаар хэрэглэж байжээ. МЭӨ 5-р зуунд энэ үг нь илүү утга төгөлдөршиж бурхантай харилцаа холбоог тасалсан, бурхныг үгүйсгэсэн хэмээх утгатай болов. ἀσεβής (asebēs) хэмээх үгийг өөрийн бурхныг үл шүтэж эсэргүүцдэг ч бусад бурхныг шүтдэг хүмүүст оноох болов. Сонгодог бичвэрүүдийн орчин үеийн хөрвүүлгээр atheos-ийг "atheistic" буюу "атеист тал руугаа" гэж орчуулах нь бий. Цицеро нь тус үгийг латин хэлнээ atheos гэж хөрвүүлжээ. Анхны Христийн шашинтнууд, Эртний Грекийн шашинд итгэгчид нар тус үгийг нөгөөдөө оноож доромжилдог байжээ.
Атеист (atheist) хэмээх үг нь англи хэлнээ Атеизм хэмээх үгнээс өмнө гарч ирсэн бөгөөд анх 1566, 1571 онд хэрэглэгдэж байв. Бурхан шашин үл шүтэх хэмээх утгаар Атеист хэмээх нэршлийг хамгийн эртний үедээ 1577 оны үед хэрэглэж байжээ. Түүнтэй холбоотой үгс, нэршлүүд нь хожим бий болжээ: деист - 1621 онд, теист - 1662 онд, деизм - 1675 онд, теизм - 1678 онд. Тухайн үедээ деизм, деист хэмээх үгс нь одоогийнхоо тодорхойлолтоор явж байсан бол теизм хэмээх үг нь сүүлдээ деизмээс ялгарах болжээ.
Карен Армстронг бичихдээ 16 болон 17-р зууны үед атеист хэмээх үг нь зөвхөн доромжлол байдлаар хэрэглэгддэг байсан - хэн ч өөрийгөө атеист хэмээхгүй байх байсан гэжээ. 17-р зууны дунд үед бурханд итгэхгүй байх нь боломжгүй зүйл хэмээн үздэг байв.
18-р зууны сүүл үед Европт Атеизм-г анх өөртөө олгогч үзэл хэмээн үзэх болов - үүнд, монотеист Авраамийн бурханд (Христ, Лал, Жүдизмийн бурхан) итгэхгүй байх явдлыг. 20-р зуунд даяаршил бий болсноор тус үгийг бүхий л бурханд итгэхгүй байх явдалд хэрэглэх болсон.
Зарим Атеистууд "Атеизм" хэмээх үг нь хэрэгцээгүй хэмээн тайлбарладаг. Сэм Харис Letter to a Christian Nation номондоо:
Атеизм хэмээх үг нь угтаа оршин тогтнох ёсгүй. Атеизм нь ердөө л ямар нэг учир шалтгаангүй шашны үзлийн эсрэг гаргадаг ухаалаг хүмүүсийн дуу авиа юм.
Эерэг, сөрөг гэх
[засварлах | кодоор засварлах]Философчид тухайлахад Антони Флю болон Майкл Мартин нар эерэг Атеизм-ийг сөрөг Атеизм-тай (сул дорой зөөлөн) анх эерэгцүүлэн гаргаж иржээ. Эерэг Атеизм гэдэг бол бурхан гэж байдаггүй гэх үзлийг хүлээн зөвшөөрсөн үзэл баримтлал юм. Сөрөг Атеизм нь non-theism-ийн бүхий л хэлбэрүүдийг өөртөө багтаадаг. Энэ ангиллийн дагуу хэн ч эерэг ба сөрөг Атеист биш юм. Сул дорой ба хүчтэй Атеизм нь харьцангуй сүүлийн үеийнх ба эерэг ба сөрөг Атеизм нь өмнө нь үүссэн ба тэдгээрийг философи, уран зохиол болон католик өршөөлд хэрэглэгдэж байв. Энэхүү нэршлийн доор ихэнх үл мэдэгчдийг сөрөг Атейзмууд хэмээн нэрлэж байлаа. Мартины үед тухайлахад үл мэдэгчид нь сөрөг Атеизмыг баталдаг ихэнх үл мэдэгчид нь Атеизмын талаас үзэл бодлоо илэрхийлдэг ба энэ нь theism(физм)-ээс илүү харьцуулж үздэг байна. Бурхан байхгүй хэмээх үзэл нь заримдаа итгэл үнэмшилээ хаяхад хүргэдэг.
Практик атейзм
[засварлах | кодоор засварлах]Практик буюу прагматик атеизмд бас анатизм ч гэж нэрлэгддэг хувь үзэл санаатнууд /хүмүүс/ нь хэрвээ бурхан гэж байгаагүй бол мөн байгалийн хуулийг ангилахгүйгээр тайлбарлах байсан гэдэг. Бурхан байгаа эсэх нь тодорхойгүй гэвч шаардлаггүй болон огт хэрэгцээгүй мэтээр төсөөлөгддөг гэвч бурхад хүний амьдралын зорилгыг тодорхойлохгүй бидэнд өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй юм. Практик атеизмын хэлбэр нь шинжлэх ухааны харилцаа хамааралтай далд хамааралтай, энэхүү шинжлэх ухааны утга хамаарал нь байгалын ухаан юм. Натурал философийн шинжлэх ухааны аргад үндэслэн батлах /нотлох/ эсвэл шууд хүлээн зөвшөөрч түүнд бүрэн итгэж үнэмших явдал байлаа.
Практик атеизм нь дараах хэлбэртэй байна.
- Шашны оновчгүй байдал – бурханд итгэх нь хүний зан, ёс суртахуун, шашны зан үйл болон бусад ямар нэгэн үйл явдалд нөлөөлөхгүй.
- Бурхан шашны аливаа зан үйлүүд нь оюун ухааны бөгөөд практик үйл хэргүүдээс ангид байх.
- Ялгаагүй байх- бурхан шашны асуудлуудын сонирхолд нөлөөлөхгүй байх.
- Бурхан шашин үл шүтэх үзэл санаанаас ангид байх.
Онолын атеизм
[засварлах | кодоор засварлах]Онолын атейзм нь бурхан байдаг гэх үзэлтэй зарчмын хувьд гарч ирсэн Үүнд:Паскалийн Вагерийн маргааны хариулт нь байдаг. Үнэндээ Онолын атеизм бол үндсэндээ онтологик болон физик онотологик юм.
Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑
- Nielsen, Kai (2011), "Atheism", Encyclopædia Britannica, <http://www.britannica.com/EBchecked/topic/40634/atheism> (retrieved on 2011-12-06)
- Edwards, Paul (2005), "Atheism", in Donald M. Borchert, The Encyclopedia of Philosophy, vol. Vol. 1 (2nd ed.), MacMillan Reference USA (Gale), ISBN 9780028657806(page 175 in 1967 edition)
- ↑ Rowe, William L. (1998), "Atheism", in Edward Craig, Routledge Encyclopedia of Philosophy, Taylor & Francis, ISBN 9780415073103, <http://books.google.com/?id=lnuwFH_M5o0C&pg=PA530&lpg=PA530&dq=atheism+routledge#v=onepage&q=atheism%20routledge&f=false> (retrieved on 2011-04-09)
- ↑ 3.0 3.1 Simon Blackburn, ed. (2008), "atheism", The Oxford Dictionary of Philosophy (2008 ed.), Oxford: Oxford University Press, <http://www.oxfordreference.com/views/ENTRY.html?subview=Main&entry=t98.e278> (retrieved on 2011-12-05)
- ↑
Religioustolerance.org's short article on Definitions of the term "Atheism" suggests that there is no consensus on the definition of the term. Most dictionaries (see the OneLook query for "atheism") first list one of the more narrow definitions.
- Runes, Dagobert D.(editor) (1942 edition). Dictionary of Philosophy. New Jersey: Littlefield, Adams & Co. Philosophical Library. ISBN 0-06-463461-2. Татаж авсан: 2011-04-09.
(a) the belief that there is no God; (b) Some philosophers have been called "atheistic" because they have not held to a belief in a personal God. Atheism in this sense means "not theistic". The former meaning of the term is a literal rendering. The latter meaning is a less rigorous use of the term though widely current in the history of thought
{{cite book}}
:|first=
has generic name (help); Check date values in:|year=
(help) – entry by Vergilius Ferm
- Runes, Dagobert D.(editor) (1942 edition). Dictionary of Philosophy. New Jersey: Littlefield, Adams & Co. Philosophical Library. ISBN 0-06-463461-2. Татаж авсан: 2011-04-09.
- ↑ "atheism", Oxford Dictionaries, Oxford University Press, <http://oxforddictionaries.com/definition/atheism> (retrieved on 2012-04-09)
- ↑ "Definitions: Atheism". Department of Religious Studies, University of Alabama. Archived from the original on 2011-06-07. Татаж авсан: 2011-04-09.
- ↑ 7.0 7.1 Oxford English Dictionary (2nd ed.). 1989.
Belief in a deity, or deities, as opposed to atheism
- ↑
"Merriam-Webster Online Dictionary". Татаж авсан: 2011-04-09.
belief in the existence of a god or gods
- ↑ Armstrong, Karen (1999). A History of God. London: Vintage. ISBN 0-09-927367-5.
- ↑ Honderich, Ted (Ed.) (1995). "Humanism". The Oxford Companion to Philosophy. Oxford University Press. p 376. ISBN 0-19-866132-0.
- ↑ Fales, Evan. "Naturalism and Physicalism", in Martin 2007, pp. 122–131 .
- ↑ Stenger 2007, pp. 17–18 , citing Parsons, Keith M. (1989). God and the Burden of Proof: Plantinga, Swinburne, and the Analytical Defense of Theism. Amherst, New York: Prometheus Books. ISBN 978-0879755515.
- ↑ Carol S. Matthews (19 October 2009). A New Vision A New Heart A Renewed Call - Volume Two. William Carey Library. ISBN 9780878083640.
Although Neo-Pagans share common commitments to nature and spirit there is a diversity of beliefs and practices. Some are atheists, others are polytheists (several gods exists), some are pantheists (all is God) and others are panentheists (all is in God).
- ↑ Carol S. Matthews (19 October 2009). New Religions. Chelsea House Publishers. ISBN 9780791080962.
There is no universal worldview that all Neo-Pagans/Wiccans hold. One online information source indicates that depending on how the term God is defined, Neo-Pagans might be classified as monotheists, duotheists (two gods), polytheists, pantheists, or atheists.
- ↑ Kedar, Nath Tiwari (1997). Comparative Religion. Motilal Banarsidass. p. 50. ISBN 81-208-0293-4.
- ↑ Chakravarti, Sitansu (1991). Hinduism, a way of life. Motilal Banarsidass Publ. p. 71. ISBN 978-81-208-0899-7. Татаж авсан: 2011-04-09.
According to Hinduism, the path of the atheist is very difficult to follow in matters of spirituality, though it is a valid one.
- ↑ Zuckerman, Phil (2007). Martin, Michael T (ed.). The Cambridge companion to atheism. Cambridge, England: Cambridge University Press. p. 56. ISBN 0-521-84270-0. Татаж авсан: 2011-04-09.
- ↑ "Worldwide Adherents of All Religions by Six Continental Areas, Mid-2005". Encyclopædia Britannica. 2005. Татаж авсан: 2007-04-15.
- 2.3% Atheists: Persons professing atheism, skepticism, disbelief, or irreligion, including the militantly antireligious (opposed to all religion).
- 11.9% Nonreligious: Persons professing no religion, nonbelievers, agnostics, freethinkers, uninterested, or dereligionized secularists indifferent to all religion but not militantly so.
- ↑ "Religious Views and Beliefs Vary Greatly by Country, According to the Latest Financial Times/Harris Poll". Financial Times/Harris Interactive. 2006-12-20. Татаж авсан: 2011-04-09.
- ↑ 2010 оны Хүн амын тооллого, Үндсэн дүн