Атомаас жижиг бөөм
Атомаас жижиг бөөмс гэдэг нь атомаас жижиг эгэл эсвэл нийлмэл бөөмс юм. Эгэл бөөмийн физик болон цөмийн физикт эдгээр бөөмс болон тэдгээрийн харилцан үйлчлэл, мөн атомын бус материудыг судалдаг.
Атомаас жижиг бөөмсөд атомын бүрэлдхүүн электронууд, протонууд болон нейтронууд орно. Протон болон нейтронууд нь кваркуудаас бүтсэн нийлмэл бөөмс юм. Протон хоёр дээш кварк болон нэг доош кваркаас тогтдог. Харин нейтрон нэг дээш кварк болон хоёр доош кваркаас тогтох бөгөөд кваркууд нь цөм дотор глюонуудаар холбогддог. Нийт зургаан төрлийн кварк ('Дээш' 'Доош' 'Ёроол' 'Таг' 'Гаж' 'Гоё') байдаг бөгөөд үүнээс гадна наран дээр их хэмжээгээр бий болдог фотон болон нейтрино гэх мэт бөөмс байдаг. Ихэнх мэдэгдээд буй бөөмсийг сансарын туяаны материтай харилцан үйлчлэлцсэний үр дүнд болон бөөмийн хурдасгуур дахь сарнилын процессоос гаргаж авдаг. Олон арван атомаас жижиг бөөмс оршин байдаг.