Африкийн Хөгжлийн Банк
Харагдац
Африкийн Хөгжлийн Банкны Групп (Англи: African Development Bank Group) нь Африкийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1964 онд байгуулагдсан хөгжлийн банк юм. Тус группт Африкийн Хөгжлийн Банк (AfDB), Африкийн Хөгжлийн Сан (ADF), Нигеригийн Траст Сан (NTF) багтдаг. АфХБ нь Африкийн орнуудын засгийн газар болон Африк дахь бүсийн гишүүн орнуудад хөрөнгө оруулалт хийж буй хувийн компаниудад зээл тусламж олгодог. Тус банк нь гишүүн орнуудын засгийн газруудын эзэмшилд байж санхүүждэг бөгөөд ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, нийгэмд үйлчилдэг байгууллага билээ.
Гадны холбоосууд
[засварлах | кодоор засварлах] Commons: Африкийн Хөгжлийн Банк – Викимедиа зураг, бичлэг, дууны сан