БНСУ-ын Үндсэн хууль
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хууль (солонгос: 대한민국 헌법; Hanja: 大韓民國憲法, англи:The Constitution of the Republic of Korea)- тус улсын гол "эцэг" хууль. 1948 оны 7 дугаар сарын 17-нд баталж, хамгийн сүүлд 1987 онд шинэчилсэн байна. Жил бүрийн 7 дугаар сарын 17-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр бөгөөд Үндэсний баяр гэж үздэг боловч амралтын өдөр биш байдаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]БНСУ-ын анхны Үндсэн хуулийг 1948 оны 7 дугаар сарын 17-нд Үндэсний Ассемблейгаар баталжээ. Энэхүү Үндсэн хуулийн дагуу Өмнөд Солонгост төвлөрсөн эрх мэдлийг Ерөнхийлөгч нь толгойлохоор тунхагласан ажээ.
Үүнээс өмнө 1919 онд Солонгосын түр Засгийн газар Солонгосын Үндсэн хуулийг баталсан боловч тухайн үед Солонгос нь Японы колони байсан тул энэ нь ямар ч нөлөө үзүүлээгүй юм.
Эхний нэмэлт өөрчлөлтийг 1952 онд Ли Сен-маныг ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоос өмнө хийсэн байдаг. Ерөнхийлөгчийн байр суурийг бэхжүүлсэн заалттай Үндсэн хуулийн өөрчлөлтийг ихээхэн мэтгэлцсэний дараа л оруулсан ажээ.
1954 онд Ли Сен-маны санаачилгаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хязгаарлалтыг арилгаж, эдийн засгийн капиталист загварыг онцолсон нэмэлт, өөрчлөлтийг оруулж батлав.
1960 онд Хоёр дахь Бүгд найрамдах улсын үед Үндсэн хуульд илүү ардчилсан нэмэлт өөрчлөлт оруулсан, ялангуяа хоёр танхимтай парламент, сонгуулийн комисс байгуулах зэрэг.
1961 онд тус улсад болсон төрийн эргэлтийн дараа Пак Жон-хи Засгийн эрхэнд гарч өмнөх 1960 оны хувилбар цуцлагдаж, 1962 онд бүх нийтийн санал асуулгын үр дүнд АНУ-ын Үндсэн хуулийг санагдуулам байдлаар бүтээсэн Бүгд Найрамдах Улсын Үндсэн хуулийг батлав.
1972 онд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг улам бэхжүүлсэн "Юсины Үндсэн хууль" хэмээх Дөрөв дэх Бүгд Найрамдах Улсын Үндсэн хуулийг баталсан байна.
1979 онд Паг Жон Хи алагдсаны дараа БНСУ-ын Тав дахь Бүгд Найрамдах Улс шинэ ерөнхийлөгч Чонь Дү-хуаний удирдлага дор 1980 онд Үндсэн хуулиа дахин шинэчилж, Ерөнхийлөгчийн эрх мэдэл ялимгүй суларч, нэг танхимтай парламент бүрэлдэв.
1987 онд ардчиллын төлөөх эсэргүүцлийн дараа одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа (2006) Бүгд Найрамдах Улсын Зургаа дахь Үндсэн хуулийг батлав.
2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гарын үсэг зурсан.
2017 онд Мүнь Жэ-инь БНСУ-ын Ерөнхийлөгч болсон
Үндсэн хуулийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Өмнөд Солонгосын Үндсэн хууль нь оршил, 130 зүйл болон бусад нэмэлтээс бүрддэг. Энэ гол хуулиар БНСУ-ыг ардчилсан, ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улс гэж тодорхойлдог. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүх гэсэн гурван засаглал байдаг.
Ерөнхийлөгчийн засаглалтай бусад улстай харьцуулбал, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өргөн эрх мэдэлтэй бөгөөд Ерөнхий сайд, яамдын тэргүүн нарыг томилж чаддаг (парламентын зөвшилцөлтэй). Ерөнхийлөгч бол Армийн Ерөнхий командлагч бөгөөд шууд сонгуулиар таван жилийн хугацаагаар сонгогдоно. Нэг хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэг удаа л сонгогдох бөгөөд дахин сонгогдох эрхгүй болно.
Өмнөд Солонгосын Засгийн газар парламенттай зөвшилцсөний дараа Ерөнхий сайд, сайд нарыг томилдог бөгөөд бүхэлдээ Ерөнхийлөгчид захирагддаг. Засгийн газар нь яам, газруудаас бүрддэг бөгөөд үүнд Үндэсний тагнуулын алба, Төрийн албаны комисс мөн багтдаг.
Хууль тогтоох эрх мэдлийг парламент - Үндэсний Ассамблей төлөөлдөг. Дөрвөн жилийн хугацаатай сонгогдох 299 гишүүнтэй. Депутатуудын дийлэнх нь (80 орчим хувь) шууд санал хураалтаар сонгогддог. Бусад нь намын жагсаалтад орсон байгаа. Шүүх эрх мэдлийг Дээд шүүх төлөөлдөг бөгөөд гишүүдийг Ерөнхийлөгч томилдог (Дээд шүүхийн даргыг парламент баталдаг). Мөн доод шатны шүүх, дагнасан шүүх (гэр бүлийн шүүх, цэргийн шүүх гэх мэт) байдаг.
1988 онд Үндсэн хуулийн цэц Өмнөд Солонгост байгуулагдсан бөгөөд түүний үүрэгт хууль, эрх баригчдын шийдвэрийг тус улсын Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг шалган тогтоодог байна.