Баартагчин
'Баартагчин гэж 1921 оны Ардын хувьсгал ялсаны дараа 1920-1930-аад онуудад язгууртан тайж нар, лам, баячуудын хөрөнгө хурааж, эрхийг нь хязгаарлаж байсан үед одоогийн Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын өмнөд хилийн дагуу хятадын нутаг руу дүрвэн нүүх хөдөлгөөнд оролцогч нарын зарим нь хилийн зурвасаар дээрэм, тонуул хийдэг бүлэг дээрэмчдийг үүсгэснийг хэлдэг байжээ. Энэ дээрэмчид нь тухайн үед хилийн хамгаалалт сул байсныг далимдуулан хил орчмын сумын төв, айлуудыг дээрэмдэж зарим үед хятадын талтай холбоотойгоор цэрэг, тагнуулын зорилгоор хилийн цэргийн харуул, постыг довтлох, хувьсгалын идэвхитэн нарыг алах, тамлах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус үйлдлүүдийг хийдэг байсан байна.
Тэд урагдсан гутлынхаа гадуур даавуу, арьс зэргийг ороодог байсан нь газар дээр мөр үлдээхдээ хүн биш ямар нэг тодорхой амьтны ч биш мөр үлдээдэгээс болж нэрлэсэн гэж үздэг.
Урлагийн бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Л.Түдэв. Уулын үер. роман
- Босго тотго. олон ангит түүхэн уран сайхны кино. 2013 он