Jump to content

Баатартөмөрийн Анхзаяа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баатартөмөрийн Анхзаяа (1992 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн) -Монгол Улсын Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер, Туухай өргөлтийн дэлхийн аварга эмэгтэй.

Тэрээр Баатартөмөрийн ууган охин. Нөхөр Г.Энхмэндийн хамт амьдардаг.

2023 оны 9-р сард Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдсөн. Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож тэрээр дэлхийн аварга болсон.

Дэслэгч Б.Анхзаяа нь хүндийн өргөлтийн спортоор 8 жил  хичээллэж байгаад 2019 оноос туухай өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ажээ.

Оросын Холбооны Улсын Башкортостанд зохион байгуулагдсан Олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар наадамд оролцож ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль хүртсэн байна.