Jump to content

Бабухай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бабухай (манж хэлᠪᠠᠪᡠᡥᠠᡳ, галиг: Babuhai) (1596 - 1643) бол манжийн Нурхач хааны 11-р хөвгүүн. Чин гүрний төрийн түшмэл. 1596 онд Жямуху гиоро овгийн сул хатнаас төрсөн. 1634 онд заланы занги болж тушаал дэвшсэн.

Тэрээр урьд нэгэн удаа ах улсын түшээ гүн, цэргийн жанжин Абайгийн хамтаар сүмд мөргөхөөр явжээ. Гэвч Бабухай ахаасаа эрт ирсэн тул түрүүлж сүм тахил өргөв. Тэгэхдээ нутгийн иргэдээс үхэр худалдан авч тахилга хийхдээ үхэрний төлбөрийг хийгээгүйд ард иргэд Бабухайд зарга үүсгэж төлбөрөө нэхэхэд Бабухайд 30 мөнгөн зоос төлөх ялд унасан байв. Гэтэл Бабухай үүнийг эсэргүүцэж шүүхэд хариу зарга үүсгэсэнд нь Дээд эрдэмт хаан дүү Бабухайг эхнэрээ толгойдоо гаргасан хэмээн зэмлэн буруушаажээ. Ингээд Бабухай үхэрний үнэ хөлсийг төлсөн байна. 1639 онд хааны зарлигаар мэйрэний эзэн болж, улсын түшээ жанжны тушаалд дэвшив. 1642 онд Бабухай ял хүртэж цаазын ял сонссон ч, хааны өршөөлөөр албан тушаалаа хасуулж, амь хэлтрэв. 1643 онд Эеэр засагчийн зарлигаар өмнөх ялыг нэхэж цаазаар авав.

  • Авааль эхнэр: Гувалгия овгийн Урганы охин
  • Хоёрдугаар эхнэр: Шумулу овгийн Янгули гүнгийн охин
  • Татвар эмс: Ли овгийн Ли Вэньшяний охин. Жан овгийн Жан Эрийн охин.

Бабухайн авааль эхнэр Гувалгия овогтноос Акала хэмээх нэгэн хөвгүүн төрсөн ч, 1643 онд гэр бүлийн хамтаар цаазаар авахуулсан.