Jump to content

Абай (Чин гүрэн)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Абай (манж хэлᠠᠪᠠᡳ,галиг:Abai) (1585 оны 9 сарын 8 - 1648 оны 3 сарын 14) бол манжийн Хожуу Алтан улсын Нурхач хааны гуравдугаар хөвгүүн, Чин гүрний цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн. 1585 оны 9 сарын 8-ны өдөр Нурхачийн татвар эм Жаогия овогтоос төрсөн.

1625 онд дүү Табай, Бабутай нарын хамтаар цэрэг захирч Япон тэнгисийн эрэг дагуу нутагтай Хурха аймгийг довтолж, 1500 өрхийг олзлов. Нурхач хотоос гарч угтаж, сумын зангийн тамга соёрхов. 1634 онд хааны зарлигаар мэйрэний занги болж дэвшив. 1638 онд Өрхийн яамыг захируулав. 1639 онд 3-р зэргийн улсын түшээ жанжинд өргөмжлөгдөв. 1641 онд Жинжоу хотыг цэргийг захиран суув. 1643 онд нас өндөр болсон тул төрийн албанаас чөлөөлөв. 1647 онд 2-р зэргийн улсын түшээ жанжинд өргөмжлөв. 1648 оны 3 сарын 14 нд нас барав. 1653 онд Улсын түшээ гүн цолоор нэхэн өргөмжлөв.

Абай гүн хоёр хатан, нэг татвар эмээс төрсөн 7 хөвгүүн, 9 охинтой.

  • Нэгдүгээр хатан, Татара овгийн сумын занги Туобугийн охин. 1-р агь Тэкүнь, 2-р агь Нюванжянь, 3-р агь Фиянсань нарыг төрүүлсэн.http://www.axjlzp.com/clan56.html
  • Хоёрдугаар хатан, Тунгия овгийн шадар сайд Монгатугийн охин. 4-р агь Ганьту, 5-р агь Фаньту, 6-р агь Гуньань, 7-р агь Хаошань, 5-р гэг нарыг төрүүлсэн.http://www.axjlzp.com/clan56.html
  • Татвар эм, Хаданара овгийн Фулугийн охин.[2]
  1. http://www.axjlzp.com/clan56.html
  2. http://www.axjlzp.com/clan56.html