Jump to content

Бабутай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бабутай (манж хэлᠪᠠᠪᡠᡨᠠᡳ, галиг: Babutai) (1592-1655) бол Манж Дайчин гүрний цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн. Нурхач хааны 9 хөвгүүн бөгөөд 1592 онд Жямуху гиоро овгоос гаралтай сул хатнаас төрсөн. 1625 онд Абай гүн нарын захирсан цэргийн дотор багтаж, Хурха аймгийг довтлон эзэлсэн. 1626 онд Дээд эрдэмт хааны зарлигаар Шулуун шар хошууны бичгийн түшмэл болсон. 1630 онд бэйл Аминийг дагалдан Юнпиныг сахин сууж байхад Мин улсын арми Луаньжоу руу дайрахад Мин улстай байлдаж ялагдсан шалтгаанаар ял хүртсэн. 1634 онд мэйрэний эзэн тушаалд томилогдов. Тус жилд Хожуу Алтан улсын арми Мин улс руу довтлоход Баоаньжоуг эзлэн авсан. 1632 онд 3-р дэсийн цэргийн жанжны тушаалд томилогдов. 1644 онд Ли Зичэнийг довтлон, Циньдоу хүртэл нэхэн хөөв. 1645 онд 1-р дэсийн цэргийн жанжин болж тушаал дэвшив. 1646 онд Лэкэдэхүнийг дагаж Хугуань мужийн Аньюань, Наньжан, Сифэнкоу, Гуаньванлин, Шяньян зэрэг газруудад хятадын цэргийг довтлон ялав. 1647 онд улсад туслагч гүн хэргэм хүртэв. 1649 онд Зэнчэн рүү довтлон ялсан тул улсын түшээ гүн хэргэм хүртэв. 1655 онд нас нөгчсөн тул Кэши хэмээх соёрхол нэхэн хүртээв.

Хатад, татвар эмс

[засварлах | кодоор засварлах]
  • Авааль хатан: Лигия овгийн Дачуху баяны охин. Хошой Ли чин ван Дайшаний их хатны дүү
  • Хоёрдугаар хатан: Гороло овгийн Янруйгийн охин
  • Гутгаар хата: Фэймо овгийн сумын занги Ланьтугийн охин.
  • Дөтгөөр хатан: Лигия овгийн Ли Шоугийн охин.。
  • Татвар эм: Жян овгийн Жянь Сюгийн охин.
  • Татвар эм: Жинь овгийн Жинь Руйгийн охин.

Бабутай гүн гурван хөвгүүнтэй.

  • Улсад туслагч гүн Габула (1610-1677). Авааль эхнэр Лигия овогтноос төрсөн.
  • Минцинь (1643-1648). Гутгаар хатан Фэймо овогтноос төрсөн.
  • Улсын түшээ жанжин Хусилу (1654-1698). Дөтгөөр хатан Лигия овогтноос төрсөн.