Jump to content

Бага хуш хамхаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бага хуш хамхаг - (Латин: Halogeton glomeratus), (Орос: Галогетон скученный)

Ургамлын тайлбар

[засварлах | кодоор засварлах]

Угаасаа эхлэн салаалсан төдий л өндөр бус (3-40 см) нэг наст өвслөг ургамал. Улаавтар өнгийн гялгар, үсгүй иштэй, газраар дэлгэмэл байдалтай ургана. Сайн ажвал үзүүртээ ганц үс мэт хатгууртай бортго хэлбэртэй цөндгөр махлаг, цэгээн шүүслэг зөөлөн навчтай.

Хужирлаг нам газрын зах, марцтай нимгэн элс, дэрстэй хотос, тойрмын зах зэрэг газраар ургана.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 157

Агуулах дахь «Бага хуш хамхаг» зургийн цомог

Викизүйлд Бага хуш хамхаг-тай холбоотой мэдээлэл байна.