Jump to content

Бадамдоржийн Батхишиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бадамдоржийн Батхишиг (1956 онд Улаанбаатар хотод төрсөн)-Монгол улсын дипломат, эрдэмтэн.

Тэрээр 1973 онд нийслэлийн 5-р дунд сургууль, 1974 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотод их сургуулийн бэлтгэл факультет,

Ленинградын их сургуулийг 1979 онд төгссөн. Улс төрийн эдийн засгийн ухааны багш, эдийн засагч мэргэжилтэй. 1990 онд эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн /Ph.D./, 2020 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын /Sc.D./ зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]

1979-1989 онд УБДС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, МАХН-ын хорооны дарга,

1989-1990 онд Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал,

1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, Намын Төв Хорооны дэд дарга,

1992-1997 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв, Удирдлагын академи, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан байсан.

1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөх,

2001-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байв.

2005 оны 9-сараас 2010 онд Монгол Улсаас БНБолгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан.

2012-2013 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга.

2013-2016 онд Монгол Улсаас БНТурк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан.

Одоо ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарын Улс төрийн эдийн засгийн ухааны тасгийн даргаар ажиллаж байна.