Бажууна
Харагдац
Бажууна - (Латин: Rheum nanum), (Орос: Ревень низкий)
Ургамлын тайлбар
[засварлах | кодоор засварлах]Богино иш бүхий олон наст ургамал. Дугуй хэлбэрт 2-3 ширхэг навчтай, тэдгээр нь ахархан бариулаар иштэйгээ холбогдоно. Навчны илтэс бие биеийг ер халхлахгүйгээр газар дээр дэлгэгдсэн бөгөөд улаан ногоон өнгөтэй. Саглагар баг цэцэг болон бөөгнөрсөн улаан хүрэн өнгийн цэцгүүдтэй. Цэцэглэлтийн дараа ишний оройд далавчит олон тооны жимс үүсгэнэ. Иш навчаа өвөл гөвж унагана. Ганг сайн тэсвэрлэнэ. Алс явсан махлаг бүдүүн үндэс, үндэслэг иштэй.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Уул толгодын чулуурхаг хуурай энгэр, хөтөл, чулуутай тал ааргийн хоорондын хайрга болон гуу жалга дагаж энд тэнд ургана.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 117]
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Агуулах дахь «Бажууна» зургийн цомог