Базарын Дэмбэрэл
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Базарын Дэмбэрэл (1934 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрж, 2013 онд нас барсан) - БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайдаар 1966-1973 онд ажиллаж байсан. 1992-1996 онд Улсын Их хурлын гишүүнээр сонгогдож байсан. Анагаахын шинжлэх ухааны доктор, академич.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Б.Дэмбэрэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Базарын 8-р хүү болон төрсөн.
1957 онд МУИС-ийн Хүн Эмнэлгийн Факултет (одоогийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль)-ыг төгсөөд сургуульдаа багш,
1960-1963 онд ЭХЯ-ны хэлтсийн дарга,
1963–1966 онд Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд, 1966-1973 онд БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд,
1973-1978 онд Дархан хотын эрүүл мэндийн газрын дарга,
1970-1990 онд Ардын Их Хурлын депутатаар 3 удаа,
1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байсан.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]2014 онд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийг академич Базарын Дэмбэрэлийн нэрэмжит болгосон байна.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.