Байгаль орчны эдийн засаг
Байгаль орчны эдийн засаг нь байгаль орчны асуудлыг эдийн засгийн үүднээс авч үздэг эдийн засгийн салбар юм. Бохирдлоос болж цэвэр ус зэрэг байгалийн нөөц хязгаарлагдмал болдог. Мөн хүмүүс үүнийг үнэ төлбөргүй нийтийн эд хөрөнгө гэж үздэг. Энэ нь хэрвээ эдгээр эд хөрөнгийг хэрхэн ашиглах талаар ямар нэгэн дүрэм журам байхгүй бол тэдгээрийг хэтрүүлэн хэрэглэнэ гэсэн үг. Эдгээр хөрөнгийг ашиглахад гаднын үр дагавар гардаг ба нийтийн эд хөрөнгийг төлбөр төлөхгүйгээр ашиглагчдын асуудал бас байдаг. Үүнээс харахад, эдгээр нөөцийг зах зээлд нэгтгэсэн эдийн засгийн бараа болгон хувиргах нь шийдэл юм. Энэхүү шийдэл нь нийтийн эд хөрөнгийг төлбөр төлөхгүйгээр ашиглагчдыг багасгаж, эдгээр эд хөрөнгийг хэмнэлттэй ашиглах хөшүүрэг болно. Үүний нэг жишээ бол, бохирдолтой холбоотой татвар авах юм. Эдгээр нийтийн эд хөрөнгийн ашиглалтыг хэрхэн зохицуулах талаар хууль тогтоомжийг зөв гаргаж, сахих нь зах зээлийн үр ашигтай байдлыг хангах бас нэг чухал хүчин зүйл юм.