Jump to content

Балжиннямын Чимэд-Очир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Балжиннямын Чимэд-Очир (1946 оны 3-р сарын 10-нд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн) -Монгол Улсын математикийн шинжлэх ухааны доктор, профессор багш.

Б.Чимэд-Очир 1946 онд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд мянгат малчин Балжиннямын хүү болж төрсөн.

1965 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн сургуулийг төгсөж, улмаар тэр ондоо Монгол Улсын Их Сургуулийн математикийн ангид элсэн суралцаж, 1970-онд математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн.

1970-1982 онд Шинжлэх ухааны академийн математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан.

1982 оны 9 сараас эхлэн Багшийн дээд сургуульд математикийн багш, шинэ нэрээр МУБИС-ийн Математик статистикийн сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр 2010 оны 9-р сар хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Ажиллах хугацаандаа тэрээр математик физикийн ангиудад математик анализ, магадлалын онол, бодлого бодох практикум, элементар математик, математикийн биш ангиудад дээд математикийн хичээл зааж, оюутны дугуйлан удирдах, багшлах дадлага удирдах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Бусад нөхдийн хамт кредит системийг анх нэвтрүүлэх, магистрантурын ажлыг зохион байгуулалцаж ажилласан байна.

Б.Чимид-Очирын судалгаа шинжилгээний ажлын чиглэл нь санамсаргүй процессын статистик түүний практик хэрэглээнд хамаарагддаг.

Б.Чимид-Очир нь судалгааны ажлынхаа үр дүнгүүдээрээ 44 эрдэм шинжилгээний өгүүлэл, их дээд дунд сургуулийн оюутан сурагчдад зориулан 10 ном, сурах бичиг, заах арга зүйн 5 өгүүлэл 2 эрдэм шинжилгээний зөвлөмж, их дээд сургуулийн багш оюутанд зориулсан 5 сурах бичиг редакторласан байна.

Б.Чимид-Очир нь математикийн шинжлэх ухаанаар докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан байна.