Банзрагчийн Даажав
Сүлдүсийн Дүүт овгийн Банзрагчийн Даажав нь 1933 онд Дархан-Уул аймгиин Дүрс нарст гэх газар төрсөн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1942-1952 Улаанбаатар хотын 2-р дунд сургуулийг дүүргэсэн. 1952-1953 Цахилгаан сантехникийн трест-д слесарь. 1956-1960 онд Барилгын зураг төслийн газарт зургийн техник, сантехникийн зургийн групын ахлагч. 1960-1964 Монгол Улсын Их Сургуулийн Иргэний Үйлдвэрлэлийн Барилгын Инженерийн ангийг төгссөн. 1964-1990 онд Монгол Улсын Их Сургууль, Политехникийн Төв Институтэд багш, тэнхимийн эрхлэгч. 1965-1971 онд Монголд байсан эртний хот суурин, хүрээ хийдийг судлахаар 5 удаагийн экспедиц зохион байгуулж олон мэдээ баримт цуглуулсан нь Монголын архитектурын түүх судлалд томоохон хувь нэмэр болсон юм. 1981 онд Москва хотын Архитектурын Түүх болон Онолын Төв Институтэд ‘Монгол гэрийг үүсгэгч харьцааны хуульчлал Монгол уран барилгын үндэс юм” гэсэн сэдвээр архитектурын ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. 1985 онд дэд профессор 1990-1991 Соёл Урлагийн Хүрээлэнд ардын урлагийн секторын эрхлэгч. 1991-1992 Хар Хорум Их Сургуулийг үндэслэж дэд захиралаар. 1992 онд Барилга хот байгуулалтын хүрээлэнд Архитектурын түүх онолын тасгийг үүсгэн эрхлэгчээр ажиллаж байсан. 1992-2007 Барилга-Архитектур корпорацид эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар тус ажиллаж байсан. 2007-2016 Уран бүтээлийн чөлөөнд байсан.
Олон тооны бүтээл хийсэн ба нэн товч дурдвал:
- Ном
- Монгол уран барилгын түүх тэргүүн ба дэд дэвтэр
- Монгол уран барилгын тэг зураг
- Гэр Монгол уран барилгын үндэс
- Түүхэн барилгын зураг төсөл
- Амарбаясгалант хийд-судалбар зураг цомог
- Эрдэнэзуу хийдийн лавиран сүм-сэргээн босголтын зураг
- Эрдэнэ зуу хийдийн цогчин дуган
- Дамбадаржаалин хийд суварганы цогцолбор
- Автай хааны өргөө-20ханатай их гэр
- Сантехникийн зураг төсөл
- Сайд нарын 2-р эмнэлэг
- Улаанбаатар зочид буудал
- Бактер шинжилгээний институтын байр
- 48.54.64 айлуудын орон сууцны барилгууд
- Хүрэл тогоотын одон орон судлалын төв
- Хатгалын ноос угаах фабрик
Нийт 15 орчим ном сурах бичиг, 40 орчим өгүүлэл нийтлэл, 10 орчим сүм дуганы сэргээн засварлах зураг төсөл, 10 гаран усан хангамжийн зураг төсөл, Монгол гэрийн 2 стандарт зэрэг олон тооны бүтээл туурвижээ.