Бантан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бантан

Бантан нь хийхэд төвөггүй, амт, шим тэжээл, шингэц сайтай нэгэн зүйл монгол хоол юм.

Хуурай гурил дээр ус дусагнуулан жижиг жижиг бөөм болгон хоёр гарын алган завсраа үрж нитгэрэн бүдүүвтэр няцалж талхсан арвайн чинээ болгоно. Түүнийгээ мах чанасан шөл, эс бөгөөс хярж, жижиг хөшгилөсөн махны буцалж байгаа шөлөн дээр цацаж, бөөгнөрч түүхийрүүлэхгүйн тулд сайтар хутгана. Идэх хүмүүсийн таашаалд нийцүүлэн бантангийн гурилаа буцалж буй шөлөнд их бага хэмжээг тааруулан хийнэ.

Бантанг өтгөн, шингэвтэр гэхээс гадна бэлдсэн гурилын ширхгээс шалтгаалан бүдүүн, хурган бантан гэдэг. Бас сүүтэй бантан ч хийдэг. Халуун тогоонд шар тос хийн хайлуулж, гурилаа хуураад дээрээс нь сүүгээ хийж чихэр, давсаар амтлан буцалгаж бэлэн болсон хоолыг сүүтэй бантан гэнэ.

Бантанг өвгөд хөгшид, бага насны хүүхдэд голдуу бэлдэж өгдөг. Мөн олны дунд архины шарталтыг намдаахад тустай гэж ярьдаг.

Мөн үзэх[засварлах | edit source]