Монгол хоол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Чанасан мах
Бууз
Хуушуур
Хорхог

Монголчууд эртнээс нааш мал аж ахуйд голлон шүтэж нүүдлийн соёлоор амьдарсаар ирсэн учир идээ ундаандаа ихэвчлэн малын сүү шим, махыг янз бүрийн аргаар боловсруулан хэрэглэдэг Монгол хоол гэж монголчуудын тэрхүү уламжлалт хоолыг хэлнэ. Бас ан амьтан, зэрлэг жимс ногоо болон сүүлд таримал ногоо, үр буурцаг, амуу тариа, жимс жимсгэнэ, ааг амттаны зүйлийг хачир болгосоор иржээ.

Монгол хоолны зүйлийг үндсэндээ махан хоол, цагаан хоол, ногоон хоол гэж гурав ангилж болно.

Төрөл ангилал[засварлах | кодоор засах]

Махан хоол гэдэг бол давс, сонгино, саримс зэргээр амтлах төдий хачир оруулж, дан махны зүйлээр хийсэн хоол хүнс юм. Дотроо тураг мах, дотор мах, толгой шийрэн хоол гэх мэт ялгаатай.

Тураг мах[засварлах | кодоор засах]

Тураг мах гэдэг нь малын их биеийн, дотор мах гэдэг нь зүрх, уушиг, элэг, бөөр, ходоод, гэдэс зэрэг их биеийн бус махны нэр юм. Тураг махан хоолонд бүхэл махан хоол, хуйхтай өвчүү, өвчүүний үдмэг, хар шөл, махан хуурга, тосонд чанасан мах орно.

Дотор мах[засварлах | кодоор засах]

Дотор махан хоолонд дээр дурдсан дотор махыг тэр чигээр нь давстай усанд чанаж болгосноос гадна үнхэлцэг, сорс, зайдас, шавай, бөсгөмөл цус, ороомог, үдмэг, ходоод, дотор зэрэг орно.

Хатаасан мах буюу Борц

Үхрийн махыг намрын адаг сард хүнс бэлдэх үеэр хөлдүүгээр хадаглаад хавар хатааж борцолдог. Халуунд хадгалахад хялбар бөгөөд аян замд муудахгүй удаан хадгалж, чанараа алдадгүй онцлогтой.

Хийх арга[засварлах | кодоор засах]

Махан хоолны төрлөөс шалтгаалж хийх арга дор бүрдээ өвөрмөц байдаг.

  • Тураг махаар хорхог шөл хийхдээ торниун хөшиглөж давс, сонгино, саримс, халуун ногоогоор хачирлан усаар нэмүүхэн шүүсэлж, хавхаг сайтай саванд улайтгасан чулуутай хамт хийж сайн таглан жигнэж болгоно.
  • Битүү хоолонд: бууз, хуушуур зэрэг
  • Шөлтэй хоолонд: борцтой шөл, гурилтай шөл зэрэг

Монголчуудын дунд дээр дурдсан махан хоолууд нь түгээмэл байдаг.

Цагаан хоол[засварлах | кодоор засах]

Цагаан хоол гэж цагаан идээ буюу ааруул, хурууд, ээзгий, айраг цэгээ, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн орно.

Ногоон хоол[засварлах | кодоор засах]

Ногоон хоол гэж зөвхөн жимс жимсгэнэ, нарийн ногоо, сонгино, мангир, таана, гоньд, будаа, буурцаг, шош зэрэг ногоон ургамлаас бүрдсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэлнэ.

Цахим холбоос[засварлах | кодоор засах]

 Commons: Монголын гал тогоо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан