Бууз

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бууз

Бууз бол Монголчуудын идэх дуртай хоол бөгөөд битүү хоолны төрөлд багтдаг. Гурилыг усаар зуурч, ижил хэмжээтэй бондгор тасдаж, гурилан зуурмагаа элдэж хавтгайлж, дугуй хэлбэртэй болгоод татсан махтай шанз хийж боон, ууранд жигнэж болгодог монгол хоол. Цагаан сарын үеэр монгол айл болгоны баярын ширээнд залардаг хүндтэй хоол юм.

Уг гарал[засварлах | edit source]

Буузтай төстэй, голчлон махыг зуурч элдсэн гуриланд боож хийдэг хоол нь Евразид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархсан. Жишээ нь, хятадын баозы (bāozi), жаозы буюу гёоза (японоор), Балбын Момо, Оросын Позы гэх мэт.

Буузтай төстэй битүү хоолнууд[засварлах | edit source]

Төрөл ангилал[засварлах | edit source]

Буузны шанз болон гурилан зуурмагаас шалтгаалж ангилж нэрлэдэг.

Шанзаар ангилах нь[засварлах | edit source]

Уугуул шанзаар ангилах нь[засварлах | edit source]

  • Үхрийн махан бууз (бүдүүн үхрийн бууз, үхрийн мах, өөхийг алаглуулна)
  • Хонины махан бууз (хонины гуяны махтай, өөх мах алаглуулна)
  • Хонь, үхрийн махан бууз (үхрийн хар бараан өөхгүй махан дээр, хонин тарган өөхтэй мах нэмнэ)
  • Өөхтэй бууз (сүүлний өөхийг жигд татаж нэмсэн байна)
  • Өөхгүй бууз (хонь болон үхрийн махыг өөхгүйгээр авч хэрэглэнэ)

Орчин цагийн шанзаар ангилах нь[засварлах | edit source]

  • Гурвалжин будаатай бууз (татсан мах 70 хувь, жигнэсэн гурвалжин будаа 30 хувь)
  • Хөц будаатай бууз (татсан мах 80 хувь, жигнэсэн хөц будаа 20 хувь)
  • Байцайтай бууз (татсан мах 50 хувь, жигнэсэн байцаа 50 хувь)
  • Ногоотой бууз (төмс, лууван, байцаа, ногоон вандуй гэх мэт)
  • Бууцайтай бууз гэх мэт (татсан мах дээр бууцай амталгаагаар нэмнэ)
  • Веган бууз (байцай, шар буурцагны мах гэх мэт)

Гурилан зуурмагаар ангилах нь[засварлах | edit source]

  • Ногоон бууз (гурилын зуурмагт бууцай хийнэ)
  • Бор бууз (бүхэл үрийн гурил болон ширхэгтэй гурилаар зуурмаг хийнэ)

Амтлагчаар ангилах нь[засварлах | edit source]

  • Гоньдтой бууз
  • Хөмөлтэй бууз
  • Цээнэтэй бууз

Чимхэлтээр ангилах нь[засварлах | edit source]

Буузны шанзыг гурилан зуурмагаа жигдэж тасдаж бээмбийлж, дугуйлан хавтгайлж, нимгэн дугуй болгоод шанзаа хийгээд чимхэж боохыг "бууз чимхэлт", "буузны чимхээс" гэж нэрлэнэ. Буузны чимхээс хэр зэрэг нямбай жигд байгаагаар нь Монголчууд айл гэрийн эзэгтэйн ажил, үйлийг шинждэг.

  • Хонин бууз
  • Цэцгэн бууз
  • Сарнай бууз
  • Гэрэн бууз
  • Саран бууз
  • Залхуу бууз

Хийх арга[засварлах | edit source]

Орц найрлага[засварлах | edit source]

Хэрэглэх зүйл[засварлах | edit source]

Хийх дараалал[засварлах | edit source]

  1. Гурилаа устай хольж зуурна.
  2. Зуурсан гурилаа жижиг хэсгүүдэд хуваагаад, элдүүрээр элдэж хавтгайлна.
  3. Элдсэн гурилан дээрээ (татсан мах, сонгино зэрэг амтлагч хольж, шөллөсөн) шанзаа тавин чимхэнэ. Буузны чимхэлт, чимхээс нь ихэнхдээ дугуй хэлбэртэй байдаг.
  4. Жигнүүртээ ус хийн буцалмагц, жигнүүр дээр нь буузаа тавьж 15-20 минут жигнэнэ. (хөлдүү буузыг 25-30 минут жигнэнэ)

Гадаад холбоос[засварлах | edit source]

Буузны чимхээс

Веган бууз хийх арга

Ногоотой бууз хийх арга

Монгол хоол-бууз

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Бууз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан