Хөц будаа
Хөц будаа нь (англи: pearl barley) арвайн үр тариа бөгөөд сувдан арвай ч гэдэг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар хоол шингэцийг сайжруулдаг. Монголчуудын өнө эртнээс хэрэглэж байсан идээ ундааны төрөлд ордог.
Нэрийн тухай
[засварлах | кодоор засварлах]Pearl гэдэг нь латин хэлний сувд гэсэн үгнээс гаралтай. Орос болон Славян хэлнээ перловая гэдэг ч уг үгтэй ижил дуудагдана. Хөц будааны өөрийнх нь өнгө, хэлбэр нь яг л голын зэрлэг сувд шиг харагдах бөгөөд өөрт нь агуулагдах тэжээлээрээ хүний биед хамгийн ашигтай байдаг байна.
Шимт чанар
[засварлах | кодоор засварлах]Хөц будаанд хүний биед хэрэгцээтэй гэсэн ихэнх эрдэс, амин дэм ихээр агуулдаг тул бодисын солилцоонд сайнаар нөлөөлдөг байна. Хөц будаанд кали, кальци, төмөр, иод, фосфор, марганци, бром, никель, хүхэр, кобальт, зэс, хром гээд олон ашигтай бодис агуулагдаж байдаг. Мөн А, Е, Д, РР мөн В төрлийн амин дэмүүд их хэмжээгээр агуулдаг байна. Хөц будаанд ашиг тустай бичил эслэгүүд, амин дэмүүд ихээр агуулсан байдаг. Хөц будааны уургийн агууламж маш өндөр.
- Лизин амин хүчил агуулсан тул тархины үйл ажиллагаанд эрүүлээр нөлөөлж, хөдөлгөөнийг идэвхтэй болгодог. Учир нь лизин нь их хэмжээний коллагеныг боловсруулдаг бөгөөд хүний биед орохоороо цусны эргэлтийг сайжруулж, эерэг эслэгийг идэвхжүүлж, залуу насаа удаан хадгалах үйл явцыг бие мах бодид явуулдаг. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, арьсыг толигор өнгөлөг болгож чангаруулаад зогсохгүй хөгшрөлтийг сааруулдаг байна.
- Селени-ээр баялаг тул ходоод гэдэсний, бөөрний, элэг цөсний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хүний биеийн дэх хорт бодисуудыг гадагшлуулдаг байна. Тийм учраас хөц будааг маш сайн үл эсэлдүүлэгчийн агууламжтай хэмээн эрдэмтэд тогтоосон байдаг.
- А амин дэм нь нүдний хараа, сэтгэл санаанд маш эерэгээр нөлөөлдөг ба үс хумс ургалт болон шүдэнд маш сайн.
- Хүний биед хамгийн хэрэгтэй нэгэн амин дэм байдаг нь РР аминдэм байдаг. Энэхүү аминдэм нь цусан дахь өөх тосны “хлостерин” хэмжээг бууруулдаг.
- В болон В6, В9 амин дэмүүд нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна булчингийн үйл ажиллагааг сайжруулж чангаруулж, цусан дахь гемоглобиныг тэнцвэржүүлэн зүрхний ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг. Мэдрэлийн тогтолцооны төлөв байдалд эерэг нөлөө үзүүлж, тайвшруулдаг.
- Е амин дэм нь антиоксидант үүрэг гүйцэтгэдэг ба хумсны толио, үсний өнгөлөг байлгана.
- D амин дэм нь ясны эд, үе мөчний өсөлт, бэхжилтийг дэмждэг.
Хоол хүнсэнд
[засварлах | кодоор засварлах]Хөц будааг чанаж, чигнэхэд өөрийн хэмжээнээс 3-аас 5 дахин өсдөг, өег зажилбартай будаа юм. Жигнэсэн хөц будааг буузны шанзанд нэмэх нь бий.
Чаналт болголт
[засварлах | кодоор засварлах]Хөц будааг боловсруулах арга:
- Хөц будааг шөнийн турш буюу 6-8 цаг дэвтээнэ. Илүүдэл усыг асгаад өглөөд ус нэмээд чанах, жигнэхэд хурдана болно. /Шөнөжин дэвтээсэн усанд нян, мөөгөнцрийн эсрэг гордецин байдаг тул гар, хөлөө дүрж байгаад цэвэр усаар зайлж болдог байна./
- Хөц будаан дээр халуун буцалсан ус хийж 30 минут таглаж тавина. Дараа нь илүүдэл усыг асгаад чанах, жигнэхэд хурдан болно.
Хадгалалт
[засварлах | кодоор засварлах]Түүхий хөц будааг тасалгааны хэмд бусад будааны адил хадгална.
Болгож жигнэсэн хөц будааг хөргөгчний хөргүүрт 3-аас 4 хоног, хөлдөөгчинд 2 сар хадгалж болдог.
Эмчилгээнд
[засварлах | кодоор засварлах]Чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчтэй хүмүүс түлхүү хэрэглэхийг зөвлөнө.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Хөц будааны стандарт[permanent dead link]