Хорхог
Хорхог нь Монгол үндэсний битүү хоол юм. Хорхог нь махан хоолны хүндэтгэлийн зоогт багтах бөгөөд боодогтой нэн төстэй. Хорхог, боодог хийх үйл явц ерөнхийдөө ойролцоо. Галд улайсгасан чулууг ашиглаж тогоо, саванд хийж махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Хорхогны халуун чулууг гартаа атгах, үнэрийг авах нь хий хуй, ядаргаанд тустай гэж үздэг.
Төрөл ангилал
[засварлах | кодоор засварлах]Монгол хорхог нь нүүдэлчин Монголчуудын бий болгосон хүндэтгэлийн амтат хоол юм. Хорхогийг гол төлөв бог малын мах ашиглаж хийнэ.
Уламжлалт ангилал
[засварлах | кодоор засварлах]- Тогооны хорхог
- Гүзээний хорхог гэх мэт.
Тогооны хорхог
[засварлах | кодоор засварлах]Монгол хорхогны нэг төрөл бөгөөд гал дээр тогоон дээр хийдэг тул "Тогооны хорхог" гэж нэрлэдэг. Тогооны хорхог хийхдээ тогооны тагийг сайтар даруулж, тагны эргэн тойрон алчуураар сайтар бөглөж, битүү чанах боломжтой болгоно
Гүзээний хорхог
[засварлах | кодоор засварлах]Хорхогийг хээрийн нөхцөлд малын гүзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж эргүүлж тойруулах зэргээр болгоно.
Орчин үеийн ангилал
[засварлах | кодоор засварлах]- Битүү чанагчны хорхог
- Вааран савны хорхог гэх мэт.
Хийх арга
[засварлах | кодоор засварлах]- Хорхог, боодог хийхийн тулд мал амьтны махыг жижиглэн эвдэж цул махыг хэрчиж түүхийрүүлэхгүйгээр нимгэлж бэлтгэнэ.
- Хорхог боодогонд хэрэглэх чулуугаа түүн бэлтгэж аргалтай хольж үелж өрөөд галлаж чулуугаа улайсгана. Хорхог боодогны чулуу галд хагарахгүй голын чулууг ашиглахад илүү тохиромжтой.
- Хэрчиж жижиглэсэн махыг мал амьтныхаа туламласан арьс, том төмөр торхонд хийж ялигүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь галын хайчаар үелэн хийнэ.
- Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсэн бүх махыг хийж дуусаад савыг сайтар таглана.
- Давс, сонгино, саримас зэргийг тохирох хэмжээгээр амталгаагаар хийж амтална.
- Сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат бөгөөд буудаж халуун шөлөөр тургихааргүй ялигүй уур гарч байхаар хийнэ. Бэлэн битүү чанагчийг зааврын дагууд ашиглаж болно.
- Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх, боодгийг гадна талаас нь тал бүрээс нь шарж өгөх хэрэгтэй.
- Галын цог дээр тавьж халуун нурмаар манаж гал дуутал хэсэг хугацаанд байлгах буюу хийн зуухны галыг зөөлөн дээр тавьж байгаад унтраана.
- Хэсэг хугацааны дараа тагийг онгойлгож махыг гаргана.