Барилгын салбарын судалгаа

Ландшафт төлөвлөлт нь хот төлөвлөлтийн чухал хэсэг.

Барилгын салбарын судалгаа нь барилгатай холбогдох шинлэх ухааны судалгаа юм. Барилгын салбарын судалгаа нь 2 чиглэлд хуваагдана: ерөнхий барилгын судалгаа ба барилгын түүхийн судалгаа. Ерөнхий барилгын судалгаанд барилгын ба түүний төлөвлөлтийн шинжлэх ухаан- техникийн, зориулалтын болон барилгын эдийн засгийн судалгаа хамаарна. Барилгын түүхийн судалгаа гэдэгт тухайн нэг барилгын голчлон хийц болон техникийн талаас нь авч үзсэн түүхэн судалгаа ба архитектурын түүх, урлагийн түүхийн судалгаа багтана.

Ерөнхий барилгын судалгаа[засварлах | кодоор засварлах]

Ухагдахуун[засварлах | кодоор засварлах]

Ерөнхий барилгын судалгааны зорилго нь шинэ барилгын материал болон түүний хэрэглээг турших ба нэвтрүүлэх, барилгын шинэ төрөл ба аргуудыг турших болон нэвтрүүлэх мөн сууцны барилгыг аль болох амьдралд ойртуулан сайжруулах зорилготой.

Агуулга ба түүх[засварлах | кодоор засварлах]

Ерөнхий барилгын судалгаа нь гол нь сууцны барилгын өртгийг бууруулах чиглэгддэг бөгөөд сүүлийн үед мөн эрчим хүчний хэмнэлттэй, хүрээлэмжид ээлтэй барилгад чиглэх болсон.

Германд барилгын судалгааг засгийн газраас албан ёсоор дэмждэг ба хамгийн чухал байгууллага нь Fraunhofer-Informationszentrum Raum und Bau- барилгын мэдээллийн төв юм. Эрчим хүчний хэмнэлттэй барилгын талаарх судалгаа хийдэг тусгай байгууллага нь Дармштадт хотын Сууц ба хүрээлэмжийн институт болно. Австри улс нь ХБНГУ- ын мөн адил барилгын судалгааг засгын газраас нь албан ёсоор дэмждэг.

Салбар[засварлах | кодоор засварлах]

Дараах салбаруудад барилгын судалгаа явагдана:

Ер нь барилгын судалгааг онолын ба практикийн гэж ангилана.

Зорилго, үүрэг ба хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Барилгын судалгаа нь дараах зорилготой:

  • Барилгын хийцийг сайжруулах ба хөгжүүлэх
  • Барилга дахь гэмтлээс зайлсхийх
  • Барилгын явцыг сайжруулах
  • Барилгын салбар дахь нээлтийг хөгжүүлэх

Эрчим хүчний хэмнэлттэй, тулхтай барилгажилтыг хөгжүүлэх нь амин чухал юм. Үүний зэрэгцээ хөгжлийн бэрхжээлтэй иргэдэд зориулсан саадгүй сууц, ахмадуудын сууцыг шинжлэх ухааны ба хэрэглээний барилгын судалгаанд харгалзан үзэх шаардлагатай.

Барилгын түүхийн судалгаа[засварлах | кодоор засварлах]

Энэ хэсэг нь архитектур болон урлагийн түүх, хийц талаас нь тухайн нэг барилгыг судлахаас гадна хот төлөвлөлтийн хүрээнд цогцолбор барилгуудыг судална. Баримтжуулах ба үнэлэх арга нь классик археологиос үүсэлтэй.

Ухагдахуун[засварлах | кодоор засварлах]

Түүхийн шинжлэх ухаанууд болох археологи, түүх дурсгалт газрын хамгаалалт, урлаг ба архитектурын түүхэнд ерөнхийдөө барилгын түүхийг судалгаа судална.

Үйл явц[засварлах | кодоор засварлах]

Барилгын түүхийн судалгаа нь судалгааны зорилгыг тодорхойлох, архивын баримтуудыг судлахаас эхэлнэ. Техникийн ажлын эхэнд барилгын хэмжилт явагддаг. Үр дүнд нь масштабтай барилгын зураг хийгдэнэ.

Дараагийн шатанд барилгын хэсэглэлүүдийг тодорхойлж, өрөөнүүдийг ангилна. Барилгын зураг, фото ба тэмдэглэлээр уг барилгыг аль болох нарийвчлан баримтжуулдаг. Өрөөнүүдийн хана, тааз ба шалны материал ба байдлыг, мөн барилгын хэсэглэл тус бүрийн тэмдэглэгээг хийнэ. Архивын эх барилгын ба архитектурын зураглалууд болон бүх л эртний баримтууд нь барилгын судлаачид тусалдаг.

Бүх судалсан баримтуудыг үндэслэн тухайн барилгыг сэргээн засварладаг.

Хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Тухайн барилгыг судалсаны дараах олж авсан мэдлэгийг олон талаар ашиглах боломжтой.

  • Архитектурын түүхийн олон талын шинэ мэдлэгтэй болох
  • Аль хэсэг нь түүхийн чухал ач холбогдолтойг үнэлэх
  • Дараа үеийнхэнд баримтуудаар дамжуулан мэдлэгийг үлдээх
  • Түүхэн дэх хийц бүтээцийн статикийн нарийн мэдлэгийг олж авах

Барилга судлаач[засварлах | кодоор засварлах]

Барилга судлаач нь хүлээн зөвшөөрөгдсөн аргаар мэргэжлийн түвшинд барилгын классик ба түүхийн судалгааг хийнэ. Ер нь барилгын судлаачид нь арихтектор, зөвлөх инженер, социологич, хот төлөвлөгчь урлаг судлаач ба барилгын физикчид байдаг.

Барилгын судлаач мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалтаар эсвэл практикаас олж авна. Герман Улсад барилгын түүхийн судлалаар мэргэжил дээшлүүлэх боломжтой.

Нэмж унших[засварлах | кодоор засварлах]

Ерөнхий барилгын судалгааны талаар:[засварлах | кодоор засварлах]

Барилгын түүхийн судалгааны талаар:[засварлах | кодоор засварлах]

  • Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлагууд:
    • Michael Petzet, Gert Mader: Praktische Denkmalpflege. Stuttgart, Berlin und Köln 1993 (Dort insbesondere der zweite Teil von Gerd Mader)
    • Georg Ulrich Großmann: Einführung in die historische Bauforschung. (zugl. Habilitationsschrift Hannover 1992/94), Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt, 1993, ISBN 3-53420772-6
  • Эртний барилгууд:
    • Wolfram Hoepfner: Das Pompeion und seine Nachfolgerbauten, de Gruyter, Berlin 1976 (Kerameikos, Bd. 10) ISBN 3-11-005906-1
  • Дундад зууны үеийн барилгууд:
    • Stadt Regensburg (Hrsg.), Das Deggingerhaus in Regensburg, München 1994
  • Орчин үеийн барилгууд:
    • Norbert Huse (Hrsg.), Mendelsohn. Der Einsteinturm. Die Geschichte einer Instandsetzung, Stuttgart 2000

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]