Батдоржийн Сосорбарам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Mongolian traditional wrestling ttf.svg Батдоржийн Сосорбарам
Төрсөн өдөр 1993 оны 8 сарын 6 (1993-08-06)
(одоо 27 настай)
Төрсөн газар Монгол улсын Ховд
аймгийн Буянт сум
Алдар цол
Бөхийн цол Аймгийн харцага
Цол ахисан он жил
Аймгийн харцага 2018

Батдоржийн Сосорбарам нь Ховд аймгийн Буянт сумын харьяат, Үндэсний бөхийн аймгийн харцага цолтой бөх.

Наадмын амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын харьяат аймгийн арслан Маамуугийн Төмөртогоогоор давж хоёрын даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Цэдэвийн Содномдоржид өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

д\д Амжилт Бөхийн тоо
2018 Ховд аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Аймгийн харцага " цол хүртсэн. 256
2019 Ховд аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн харцага цолоо баталж, чимэг нэмсэн. 256

Монгол бөхийн өргөөний амжилт[засварлах | edit source]

Улс,аймаг[засварлах | edit source]

Аймаг,цэрэг[засварлах | edit source]

Сумын цолтон[засварлах | edit source]

Он Сар Шөвөг
2013 4 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан Б.Гончигтавхайгаар тав давж шөвгөрсөн.
2016 5 Архангай аймгийн Чулуут сумын харьяат сумын заан Б.Чинбатаар тав давж шөвгөрсөн.
2017 1 Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Д.Батмөнхөөр долоо давж шөвгөрсөн.
2017 2 Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан Э.Бат-Эрдэнээр тав давж шөвгөрсөн
2017 3 Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат сумын заан Т.Төгсжаргалаар тав давж шөвгөрсөн.
2018 2 Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат сумын заан Э.Амартүвшингээр ес давж түрүүлсэн.