Баттулгын Ганхуяг
Баттулгын Ганхуяг | |
---|---|
Төрсөн | 1975 оны 8-р сарын 19 Монгол Улс |
Боловсрол | Эрх зүйн магистр, Улс төр судлалын доктор |
Төгссөн сургууль | Салфордын ИС, Монгол Улсын Их Сургууль |
Ажил | Гүйцэтгэх захирал Эрдэнэс Тавантолгой ХК |
Цахим сүлжээ https://ett.mn/mn |
Борчууд овогт Баттулгын Ганхуяг (1975 онд Эрдэнэт хотод төрсөн) -Монголын хамгийн том хувьцаат компани “Эрдэнэс Тавантолгой ХК”-н (ЭТТ ХК) Гүйцэтгэх захирал байсан.
Бага, залуу нас
[засварлах | кодоор засварлах]Б.Ганхуяг 1975 онд төрсөн ба Эрдэнэт хотын уугуул иргэн юм. Эцэг Баттулга[1] нь спортын олон улсын хэмжээний мастер болно. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд сурахын хажуугаар МҮХАҮТ-д мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Сургуулиа төгссөнийхөө дараа Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгчөөр үргэлжлүүлж ажиллаж оюутны нийтийн тээврийн шар карт[2], сургуулийн дотуур байрны асуудлыг хөндөж шийдвэрлүүлж байжээ.
МОХ нь 2002 онд төрийн өмчийн их дээд сургуулиудын төлбөр зүй бусаар нэмэгдсэн хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Б.Ганхуяг 2007 онд магистрын зэргээ хамгаалсныхаа дараа МОХ-оос гарч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны ажилчдын нэг болсон.
Үзэл бодол
[засварлах | кодоор засварлах]Б.Ганхуяг нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн анхны ажилчдын нэг байсан ба Гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан. Тэрээр "ЭТТ" ХК Монгол улсын эдийн засгийн тулгуур хөдөлгүүрүүдийн нэг тул ЭТТ ХК-ийг хувьцаагаар дамжуулж нийт иргэдийн өмч болгох ажлыг эрчимжүүлж [3], компаниа цаашид нийгмийн хариуцлагатайгаар цэвэр бизнес зарчмаар нь хөгжүүлэхээр олон улсад IPO гаргах ажлыг эхлүүлсэн тухай мэдэгдэж байсан.
Монгол залуучуудын хөгжил, соёл, боловсролыг сайжруулах, аливаа хүчирхийллийн эсрэг эрчүүдийн дуу хоолойг нэгтгэх зорилготойгоор “Эрдэнэтийн хүү сан” хэмээх сургалт, хөгжлийн сан байгуулсан.
Тэрээр МАН-ын гишүүн боловч аливаа бизнесийн байгууллага улс төржилтөөс ангид байх ёстой гэдэг зарчим дээр тулгуурлаж ажиллана гэдгээ илэрхийлж байсан.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1994-1995 он Цэргийн алба
- 1997-2001 он Хууль зүйн сургууль: Эрх зүйч, бакалавр
- 2005-2007 он МУБИС: Улс төр судлалын магистр
- 2015-2019 он МУБИС: Улс төр судлалын доктор (PhD)
- 2018-2020 он Салфордын ИС: Хууль зүйн магистр (Master of Laws)
Ажлын туршлага
[засварлах | кодоор засварлах]- 1999 – 2000 он Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), мэргэжилтэн
- 2001 – 2007 он Монголын оюутны холбоо (МОХ), дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч
- 2005 – 2007 он “City phone” ХХК, Гүйцэтгэх захирал
- 2005 – 2007 он Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, орон тооны бус зөвлөх
- 2007 – 2012 он “Эрдэнэс Монгол” ХХК, захиргааны хэлтсийн дарга, дэд захирал
- 2008 – 2012 он Засгийн газрын “Тавантолгой”, төслийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга.
- 2008 – 2010 он Эрдэнэс Тавантолгой ХК, ордын олборлолт хариуцсан төслийн захирал.
- 2011 – 2012 он Эрдэнэс Тавантолгой ХК, ТУЗ-ийн гишүүн.
- 2014 – 2017 он Улсын Их Хурлын гишүүн болон Монгол Улсын шадар сайдын зөвлөх.
- 2016 – 2018 он Эрдэнэс Тавантолгой ХК, Тэргүүн дэд захирал.
- 2018 оны тавдугаар сараас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан.
- 2022 оны 10-р сараас "ЭТТ"-ний гүцэтгэх захиралын ажлаа өгсөн.
- 2022 оны 12-р сарын 7-8-нд шилжих шөнө Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг саатуулжээ. Түүнтэй холбоотой хэргийн шүүх хурал 2023 оны 9-р сарын 28, 10-р сарын 30, 11-р сарын 13, 12-р сарын 13-нд зарлагдсан шүүх хурлууд тодорхой шалтгаанаас 4 удаа хойшилсоор 2023 оны 12-р сарын 27-нд товлогдоод байгаа юм.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]- "Гэрээний эрх зүй" ном
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- 100 асуулт 100 хариулт on YouTube
- Баттулгын Ганхуяг on Facebook
- Баттулга Ганхуяг on Twitter
- Баттулгын Ганхуяг on Instagram
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн". Б.Оюун-Эрдэнэ. Montsame agency. 2019-12-10.
- ↑ "Оюутны нийтийн тээврийн шар карт". А.Бүдрагчаа. MNB. 2013-08-14.
- ↑ "1072 ширхэг хувьцаа". Г.Дарь. news.mn. 2012-4-12.
{{cite news}}
: Check date values in:|date=
(help)