Jump to content

Бату Хасиков

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бату Хасиков (халим. Хаска Бату, орос. Бату́ Серге́евич Ха́сиков, 1980 оны 6-р сарын 28-нд Москва хотод төрсөн) -Орос, халимагийн улс төрийн зүтгэлтэн. 2019 оны 9-р сарын 21-нээс ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч. 2022 оны 3-р сарын 22-ноос "Нэгдсэн Орос" намын Халимаг дахь салбар бүсийн нарийн бичгийн дарга.

Бүгд Найрамдах Халимаг Улсын Ардын Хурлын гишүүн (2008—2012). ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн (2012—2014). Оросын Холбооны Залуучуудын хэрэг эрхлэх агентлагийн даргын зөвлөх (2017—2019).

Бату Хасиков. 2024 он

Мэргэжлийн Кикбоксын тамирчин, дэлхийн олон удаагийн аварга.

Бату Сергеевич Хасиков 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотод төрж Халимагийн Каспийск хотод (өнөөгийн Лааган хот) өссөн байна.

Эцэг нь халимаг Хасиков Сергей Санжигоряевич, инженер-технологч, 1952 оны 9-р сарын 7-нд Красноярск хязгаарын Манск дүүргийн Сорокино тосгонд төрсөн.

Эх нь татар, Хасикова Фирюза Шарифуллаевна, дунд сургуулийн гадаад хэлний багш.

Бату Хасиков Халимагийн Лааган хотын 3-р дунд сургуулийг төгссөн. 1997-2003 -Москвагийн Улсын Багшийн Их Сургуулийн Биеийн тамирын ангид сурч дүүргэсэн байна.

Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх ОХУ-ын Ардын аж ахуй, төрийн удирдлагын Академийн аспирантурт үргэлжлүүлэн суралцаж, 2011 онд "Биеийн тамир, спорт: төлөвшлийн асуудал ба хэрэгжилт” сэдвээр дэд эрдэмтний цол хамгаалсан. 2016 оны 2-р сард эрдмийн ажлаа хуулбарласан байна гэж үзээд эрдэмтний Зөвлөл түүний эрдмийн цолыг буцааж хураасан байна.

2003-2008 он - Цагдаагийн цэргийн алба хаасан. Тэрээр цагдаагийн ахлах дэслэгч цолтой. 2008 оны 3-р сард ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Ардын Хурлын гишүүнээр сонгогдож Залуучууд, спортын байнгын хорооны гишүүн байсан.

2012 оны 11-р сараас 2014 оны 9-р сар хүртэл тэрээр Бүгд Найрамдах Халимаг Улсын төрийн гүйцэтгэх байгууллагаас ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэрээр Холбооны Зөвлөлийн Шинжлэх ухаан, боловсрол, соёлын хорооны гишүүн байсан.

2013 оны 9-р сарын 8-нд Бүгд Найрамдах Халимаг Улсын Ардын Хурлын сонгуульд "Нэгдсэн Орос" намаас нэр дэвшиж, сонгуулийн дараа мандатаасаа татгалзсан.

Бату Хасиков бол Бурханы шашинтан. 2014 оны 6-р сарын 4-нд Бату эцгийнхээ хамт Улаан-Үдэд Хамба Лам Дамба Аюшеевт бараалхасан байна. Энэ үеэр гоонь эр Батуд гэрлэхийг зөвлөсөн гэдэг.

Тэрээр 2018 онд ОХУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Владимир Путины бие төлөөлөгчөөр ажилласан юм.

Халмагийн Ерөнхийлөгч

[засварлах | кодоор засварлах]

2019 оны 3-р сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилох Зарлиг гаргасан.

2019 оны 9-р сарын 8-ны өдрийн Бүх Оросын нэгдсэн санал хураалтаар Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүний сонгуулийн эхний шатанд 82.57 %- ийн санал авч ялалт байгуулсан. Бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусна.

2019 оны 9-р сарын 21-нд Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Бату Хасиковын Тангараг өргөх ёслол болсон.

Эхнэр Елена Хасикова, (өмнө нь Щур овогтой байсан) хувцасны загвар зохион бүтээгч. 2009 онд Уфа хотын Их сургуулийн "зочид буудлын анги" мэргэжлээр төгссөн. Тэд нар охин, хүү хоёртой.