Батцагааны Дамдин
Харагдац
Төрсөн өдөр | 1979 оны 11 сарын 11 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Дундговь аймгийн Сайнцагаан сум |
Алдар цол | |
Бөхийн цол | Аймгийн начин |
Цол ахисан он жил | |
Аймгийн начин | 2001 |
Батцагааны Дамдин нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, Үндэсний бөхийн аймгийн начин цолтой бөх.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]- Ардын хувьсгалын 84 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат залуу бөх Ц.Жамъян-Ишэд өвдөг шороодсон.
- Их Монгол улсын 800, ардын хувьсгалын 85 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Дарви сумын харьяат аймгийн начин М.Насантогтохоор нэг, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан Д.Тайванбаатараар хоёр давж гурвын даваанд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат улсын начин Д.Батбаярт өвдөг шороодсон.
- Их Монгол улсын 802, ардын хувьсгалын 87 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат залуу бөх Л.Ганзоригт өвдөг шороодсон.
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]д\д | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2001 | Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. | 128 |
2003 | Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж "Нэмэх" чимэг хүртсэн. | 128 |
2004 | Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж чимэг нэмсэн. | 128 |
2006 | Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж чимэг нэмсэн. | 128 |