Jump to content

Батцэвээний Буянхүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Батцэвээний Буянхүү
Төрсөн1997 оны 1 сарын 28 (1997-01-28) (27 настай)
ХарьяалалМонгол
БоловсролУвс аймгийн цогцолбор II сургууль МУИС-ийн Хууль зүйн сургууль
МэргэжилЭрх зүйч

Батцэвээний Буянхүү Батцэвээний Буянхүү нь МУИС-ийн Хуульзүйн сургуульд суралцаж байхдаа Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гишүүнээр элсэж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог шилдэг манлайлагч залуу идэвхтэн юм. Тэрээр “Хуульч оюутан”-ны болон “Эмнести Увс клуб”-ыг үүсгэн байгуулж, хүний эрхийн боловсролын чиглэлээр олон удаагийн сургалт зохион байгуулж, Монголын Эмнести Интернэшнл байгууллагад олон зуун залуусыг шинээр элсүүлсэн бөгөөд кампанит ажлуудад идэвхитэй оролцдог хүний эрхийн зүтгэлтэн юм.

Батцэвээний Буянхүү нь 1997 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн.

Увс аймгийн цогцолбор II сургуульд 2004-2014 онд суралцаж төгссөн.
Дунд сургуульд суралцах хугацаандаа түүх, нийгэм, монгол хэл зэрэг хичээлээр улс, аймгийн олимпиадад тогтмол оролцож байсан. Түүнчлэн Увс аймгийн өсвөрийн Улаан загалмайн клуб, аймгийн Хүүхдийн нэгдсэн Зөвлөлийн тэргүүнээр тус тус сонгогдон ажиллаж, аймгийнхаа хүүхдүүдийг төлөөлж баруун бүс болон Үндэсний хэмжээний Хүүхдийн чуулга уулзалтуудад тогтмол оролцдог байсан.
Тэрбээр 2014-2019 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж, Эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Хууль зүйн сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байхдаа Монголын Эмнести Интернэшнл байгууллагын үзэл санаа, зорилгод нэгдэн хүний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах болсон.

Үйл ажиллагааны туршлага

[засварлах | кодоор засварлах]

Оролцсон сургалт, хэлэлцүүлэг:

  • Манлайлагчад зориулсан сургалтууд
  • Шоглох, дээрэлхэх дарамтлахын эсрэг сургагч багш бэлтгэх сургалт
  • Жендерийн сургагч багш бэлтгэх сургалт
  • Бодлогын хэлэлцүүлгүүд
  • Хүний эрхийн кино хэлэлцүүлэг хийх сургагч багш бэлтгэх сургалт
  • Орон байртай байх эрхийн сургалт
  • Цаазаар авах ялын эсрэг сургалт

Оролцсон сайн дурын ажлууд:

  • Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийгДэлхий нийтээр цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас МУИС Хууль Зүйн сургууль дээр цаазаар авах ялын эсрэг танилцуулах өдөрлөг зохион байгуулж, гарын үсэг цуглуулах компанит ажлыг “Хуульч оюутан” клубын хамт олноо удирдан зохион байгуулсан.
  • Хүний эрхийн төлөө гарын үсэг цуглуулах компанит ажилд маш олон гарын үсэг цуглуулсан.
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бусдыг шоглох, дарамтлах, гадуурхахын эсрэг “Нөхөрсөг жаалууд”өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хүний эрхийн бичил сургалтыг 107 дугаар сургууль, Хобби дунд сургууль,23 дугаар сургуулийн Сурагчдийн өөрөө удирдах байгууллагын сурагчдад хийсэн.
  • Өсвөр насныхны шоглох, дарамтлах, дээрэлхэхийн эсрэг сургалтын чиглүүлэгч багш, Жендерийн чиглүүлэгч багш, Цаазаар авах ялын эсрэг кино хэлэлцүүлэг хийх зэргээр олон нийтэд Хүний эрхийн боловсрол олгоход хувь нэмрээ оруулж байна.



Шагнал урамшуулал

[засварлах | кодоор засварлах]

• “Монгол Улсын Шилдэг хүүхэд” 2012 онд

• “Увс аймгийн Шилдэг хүүхэд” 2013 онд

• МУЗН-ийн “Тусч хүүхэд” алтан медаль2013 онд

• Белинда Райний нэрэмжит “Хүний эрхийн Залуу сургагч”

• МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Шилдэг оюутан2017 онд

• МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль 2017 онд