Батыр Боромангнаев

Батыр Боромангнаев (1965 оны 1-р сарын 3-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элст хотод төрсөн) -Халимаг үндэстэн, ОХУ-ын иргэн. Оросын улс төрийн "Яблоко" /Алим/ намын Халимаг дахь салбарын тэргүүн. 2023 оны 2-р сарын 23-нд Казахстанаас Монголд нисч ирээд Монгол улсад улс төрийн оргонол олгохыг хүссэн. Түүний ОХУ-ын паспортын хугацаа дууссан тул Монголын хил давах боломжгүй Улаанбаатарын нисэх онгоцны буудалд 6-7 хоног сатуулагдаж байгаад Монголын талын шийдвэрээр АНУ руу Сөүлээр дамжин ниссэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн түүхийн ангийг төгссөн. 1988 онд Халимаг улсад анх удаа бүрэн дунд сургуульд монгол, халимагийн түүхийг зааж эхлэсэн. 2012 онд Элиста хотод Монгол клуб үндэслэн байгуулагчдын нэг.

2022 онд Элстэй хотын Цагдаагийн газраас мөн оны 9-р сард "Путины эсрэг зүйл Фэйсбүк дотор тавьсан" гэж буруутгагдаад 30 мянган рублийн торгууль тавьж байжээ.