Jump to content

Бат-Очирын Жанчивдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бат-Очирын Жанчивдорж
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1923 он
Нас барсан огноо2009(2009-00-00) (85–86 насалсан)
Алдар цол
Бөхийн цолУлсын заан
Улсын заан1951
Улсын начин1950
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн0
Үзүүрлэсэн0
Шөвгөрсөн3

Бат-Очирын Жанчивдорж (1923 - 2009) нь Булган аймгийн Сайхан сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм.

Бат-Очирын Жанчивдорж заан барилдаж байх үедээ улаан хүрэн монгол гутал өмсдөг байсан учраас улс орон даяар Булганы Улаан гуталт хэмээн алдаршсан бөх юм. Б.Жанчивдорж заан нь улсын наадамд ердөө гуравхан удаа ирж барилдахдаа гурав шөвгөрсөн энгүй хүчит бөх билээ. Нэрт сэтгүүлч Б.Ганчимэг Жанчивдорж заантай уулзан ярилцлага хийж байх үедээ түүнээс "Та яагаад улсын наадамд гуравхан удаа барилдсан юм бэ?" гэж асуухад тэрээр "Нэгдэл нийгмийн төлөвлөгөө, малын үс ноос гээд явуулдаггүй байсан юм аа" гэж хариулсан байдаг.

  • 1950 онд 5 давж улсын начин цол хүртсэн
  • 1951 онд 7 давж улсын заан болжээ
  • 1952 онд 5 давж "Бат хүчит" чимэг хүртсэн