Jump to content

Бат-Өлзийн Тамир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чонос овогтой Бат-Өлзийн Тамир (1986 оны 9-р сарын 16-нд Улаанбаатарт төрсөн) - Монголын жүжигчин, найруулагч.

Бат-Өлзийн Тамир 1986 онд Улаанбаатар хотод Монгол Улсын Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа нарын гурван хүүхдийн дундах буюу хоёр ихрийн нэг болж төрсөн. 1994-2004 онд Нийслэлийн 18-р дунд сургууль, 2004-2008 онд СУИС-д жүжигчин, найруулагч мэргэжлээр сурч төгссөн.

  • Хайрыг Хайрла - 2007 он
  • Сүүлчийн Бүжиг МУСК - 2008 он
  • Дурсамж Төгсгөл Үгүй - Мэндбаяр залуу нас 2011 он
  • Нэг хоёрын Гурваа УСК - Хосбуян 2011 он
  • Мартагдашгүй Намар 2 МУСК - Баярсайхан 2012 он
  • Амингоо /short film/ - Ерөнхий Найруулагч 2012 он
  • Аз жаргалын шок УСК - Зохиолч, Ерөнхий найруулагч 2013 он
  • Миний ах атаман УСК - Зохиолч, Ерөнхий найруулагч 2014 он
  • Гурван Найз ОАК - Баргил Хоолойтой хүний дүр 2014 он
  • 247 градус УСК - Зохиолч,  Ерөнхий найруулагч 2014 он
  • Хар сувдны нууц УСК - Зохиолч,  Ерөнхий найруулагч 2015 он
  • Хүсэл МУСК - 2015 он
  • Маш нууц УСК - 1-р найруулагч 2015 он
  • Том толгойтын романс УСК -  Зохиолч, Ерөнхий найруулагч 2016 он
  • 18 нас би чамд хайртай УСК - Зохиолч, Ерөнхий найруулагч 2016 он
  • Зүрхний хилэн УСК - Зохиолч, Ерөнхий найруулагч 2017 он
  • Маш нууц “Байтаг Богд” УСК - Ерөнхий найруулагч 2018 он
  • 37-р Точка ОАУСК - Зохиолч, Ерөнхий найруулагч 2019 он
  • Халуун Зүрх - 2019 он
  • ЗУРА УСК - Зохиолч, Ерөнхий найруулагч 2020 он (гол дүрд ; Ганзориг)
  • Зура 2: Цурам ажиллагаа - Зохиолч, Ерөнхий найруулагч 2022 он
  • Зура 3: Цэвэрлэгээ - Зохиолч, Ерөнхий найруулагч, Ганзоригийн дүрд 2023 он
  • Цөвүүн Цаг - Ерөнхий найруулагч 2025 он
  • Тусгаар Тогтнол ; Бошигч Сахигч МУСК - 2025 он