Jump to content

Баясахын Номунгэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баясахын Номунгэрэл (1983 оны 8 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын дизайнер юм.

Номунгэрэл 2001 онд 10 жилийн 23-р дунд сургуулийн япон хэлний ангийг дүүргэсэн. 2001-2002 онд МУИС-ийн Хэл Шинжлэлийн Сургуулийн англи хэлний ангид суралцаж байгаад 2002-2006 онд Голландын Урлагийн Роял Академийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд хийсэн хамгийн томд тооцогдох уран бүтээл гэвэл 2008 онд болсон дуучин Ариунаагийн “Гайхамшигт үдэш” тоглолтын хувцас юм. Тэрбээр багадаа маш сониуч зантай сэргэлэн цовоо байсан бөгөөд хүний өмссөн хувцас хэрэглэлийг маш гярхай ажиглаж дүгнэлт өгөх мөн гэр орны тохижилт загварт дүгнэлт өгдөг байсан зэрэг нь ирээдүйн дизайнер болоход нь нөлөөлсөн. Мөн загвар зохион бүтээгч болоход нь нөлөөлсөн гол хүн гэвэл түүхч мэргэжилтэй аав болон өвөө нь байсан. Одоо тэрбээр өөрийн "Monalun Couture" нэртэй компанитай.

  • 2005 он – “Hidden Passion”
  • 2006 он - “Charge”
  • 2007 он – Ноолуураар хийсэн уран бүтээл
  • 2008 он - дуучин Ариунаагийн “Гайхамшигт үдэш” тоглолт
  • 2011 он - Хийлч Дээгийгийн “Гайхмаар” тоглолт
  • 2017 он - "Торгоны зам 2017" загварын шоу "Чойжин ламын сүм музей"-д
  • 2018 он - "Торгоны зам 2018" загварын шоу "Богд хааны ордон музей"-д
  • 2018 он - Дуучин Болдын "12 ертөнц" тоглолт
  • Гоёл 2008 - Оны шилдэг авангард дизайнер