Jump to content

Бизъяагийн Дашгай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бизъяагийн Дашгай (1935 оны 1 сарын 5-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн) нь Монголын цаначин, биатлонч. 1964 оны Инсбрукийн олимп, 1968 оны Греноблийн олимпод эх орноо төлөөлөн оролцож явсан.

Дашгай 1954 оноос цэргийн алба хааж, 1966-1970 онд Улсын багшийн их сургуульд суралцаж биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн.

Тэрбээр 1958-1968 онд улсын шигшээ багийн тамирчин, 1970-1978 онд Батлан хамгаалах яам, Алдар нийгэмлэгт цанын дасгалжуулагч, мэргэжилтэн, 1978-1989 онд Барилгын цэргийн удирдах газар офицер, Биеийн тамирын дарга, штабын даргаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэртээ суусан.

Б. Дашгай гүйлтийн цанын улсын 8 удаагийн аварга, Монголын Бүх Ард Түмний Спартакиадын 5 удаагийн аварга, биатлоны улсын 4 удаагийн аварга тамирчин юм.

  • 1971 - Ардын армийн 50 жилийн ойн медаль
  • 1975 - Халх голын 30 жилийн ойн медаль
  • 1977 - Байлдааны медаль
  • 1980 - Алтан гадас одон
  • 1987 - Спортын хүндэт тэмдэг
  • 1988 - Байлдааны гавъяаны улаан тугийн одон
  • 1990 - Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
  • 2002 - Ахмад дайчин
  • 2010 - Эх орны төлөө
  • 2013 - Соёл Спорт Аялал Жуулчлалын яамны жуух бичиг