Бирм хэл
Бирм хэл (буюу мьянмар хэл; ဗမာစာ: [bəmàsà] — «бама́ са»; မြန်မာဘာသာ: [mjəmàbàðà] — «мьянма́ бата», myanma bhasa) — хятад-төвөд хэлний аймгийн төвөд-бирмын дэд хэсэгт багтдаг хэл юм. Бирм цагаан толгой нь эртний энэтхэгийн брахми цагаан толгойноос үүсэлтэй гэж үздэг.
Бирм хэл нь Мьянмар (хуучин Бирм) улсын албан ёсны хэл юм. Энэ хэлээр бирмчууд болон мон зэрэг хэд хэдэн үндэсний цөөнхүүд хэлэлцдэг байна. Өнөөгийн байдлаар Бирм хэл дээрх хадаглагдаж үлдсэн 1113 оны чулуун хөшөө дээрх Мьязеди бичвэр байдаг байна.
Номын хэлний авиа зүй, үгийн сан нь удаан хугацааны туршид харьцангуй бага өөрчлөлтөд орж, орчин үеийн авиа, үг зүйн үзэгдлүүд түүнд бараг нөлөөлөөгүй тул орчин үеийн номын Бирм хэлээр ярьдаг хүмүүс эртний Бирмийн бичвэрүүдийг нэг их төвөггүй уншиж, ойлгож чадна.
Мьянмар буюу бирм хэлний ихэнх үгс нь нэг үетэй бөгөөд Төвөд-Бирмын нийтлэг үгсийн сангаас гаралтай боловч олон үг, ялангуяа зээлсэн үгс нь хэд хэдэн үетэй байдаг. Пали, англи, мон хэлнээс зээлсэн зүйл их байгаа бөгөөд хятад, санскрит, хинди хэлнээс үгнүүд мөн байдаг ажээ.
Цагаан толгой
[засварлах | кодоор засварлах]Бирмийн цагаан толгой нь 33 үсэг, 12 нэмэлт эгшиг үсэгтэй; зүүнээс баруун тийш бичдэг байна. Үгсийн хооронд зай байдаггүй ч уншихыг сайжруулахын тулд өгүүлбэрийн хэсгүүдийн хооронд ихэвчлэн зай тавьдаг бөгөөд энэ нь уншихад илүү хялбар болгодог байна.
|
|
|
Бирмд 10 тооны систем хэргэлдэг бөгөөд араб тоотой адил бичигддэг байна.