Биткойн

Биткойны кодчилсон цаасан "түрийвч", үүгээр хэрэглэгч мөнгөө биедээ авч явж хэрэгтэй газраа сканердуулж мөнгөө зарцуулна
Биткоины электрон "түрийвч"

Биткойн (Англи: Bitcoin) нь Криптовалютын нэг төрөл.

Өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь гаргаж, мөн загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 оны арван нэгдүгээр сарын нэгэнд бий болгосон цахим мөнгө юм. Түүний анхны санаа нь аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж тайлбарлаж байгаа юм.. Ер нь бол амархан хямралд хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал байжээ.  

АНУ-ын засгийн газраас нэгдсэн нэг удирдлагагүй биткойныг нэгдмэл бус виртуал валют гэж тодорхойлсон. Хэвлэлд биткойныг кодчилсон валют, цахим мөнгө гэж нэрлэдэг. Биткоин нь одоогоор хамгийн их зах зээлийн үнэлгээтэй цахим мөнгө бөгөөд түүний араас Litecoin ба Dogecoin зэрэг бусад дижитал мөнгөнүүд үүсчээ. Одоогоор АНУ ба Европт олон зуун компани үйлчилгээний газрууд биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг.

Та хэн нэгэнд мөнгө шилжүүллээ гэж үзэхэд банк дахь өөрийн данснаас нөгөө хүнийхээ банк дахь данс уруу шилжүүлнэ. Юм худалдан авахад ч, карт ашигласан ч адилхан үйлдэл хийгдэнэ. Харин биткойн бол peer-to-peer систем юм. Юу гэсэн үг вэ гэвэл биткойныг ашиглаж байгаа тохиолдолд та биткойны P2P системийг ашиглан ямар ч дундын зохицуулагчгүйгээр (банк г.м) нөгөө хүндээ шууд мөнгөө дамжуулна. 

Гэхдээ банкны зарчмаас арай өөр. Та хэн нэгэн уруу мөнгө шилжүүлэхэд биткойны сүлжээ ашиглан илгээх ба таны гүйлгээг сүлжээнд байгаа бүх хүн мэдэх болно. Танд 10 биткойн байснаас 4-ийг над уруу шилжүүллээ гэж бодоход таны дансанд 6 үлдэж, минийх дөрвөөр нэмэгдэж байгааг сүлжээний бүх хүн мэдэж байх ёстой. Банк ашиглаж байгаа үед таны гүйлгээг банк, та, хүлээн авагч этгээд гурав л мэдэх болохоос, банкны бүх харилцагчид мэдэхгүй. Харин биткойны хувьд сүлжээнд байгаа бүх хүн хэнд хэдэн биткойн байгаа, хэн хэн рүү хэдийг шилжүүлсэн гэдгийг мэдэж байдаг. Үүнд л гол гогцоо нь байгаа юм. 

Та банкны үйл ажиллагаа хэрхэн ажилладгийг нарийн мэдэхгүй ч гэсэн түүнд итгэж мөнгөө хадгалуулан янз бүрийн үйлчилгээ авдаг. Хэрвээ ямар нэгэн юм буруу болбол та банктай заргалдана. Харин биткойны хувьд хариуцах эзэн, хүн, байгууллага байхгүй учраас хэнд ч итгэх шаардлагагүй. Учир нь биткойны сүлжээ гайхалтай сайн загварчлагдсан, ялангуяа системийн бүхий л эд эсийг математикийн функцээр хянаж, хамгаалж байдаг болохоор айх аюулгүй гэсэн үг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Энэ бүхэн анх 2008 оны арван нэгдүгээр сарын нэгэнд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист нөхрөөс үүдэлтэй юм. Тэрээр анх биткойны санааг гаргаж, загварыг боловсруулж, эх кодыг бичжээ. Түүний анхны санаа нь аливаа засгийн газраас хараат бус хүн болгоны хэрэглэж болох аливаа шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж тайлбарлаж байгаа юм. Ер нь бол амархан хямралд хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал гэжээ. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгчид түүнтэй имэйлээр харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болсон. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байхгүй. Nakamoto-ийн цаана ямар нэгэн байгууллага, эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг юм. Зарим нь Америкийн Тагнуулын Төв Газар (NSA) байдаг ч гэж хардах хүн байдаг бол, Жулиан Ассанж байдаг гэж итгэх хүмүүс ч бий. Бүр түүний нэрийг SAmsung, TOSHIba, NAKAmichi, MOTOrola гэх дөрвөн компанийн нууц үйл ажиллагаа гэж ярих ч хүмүүс байдаг. Учир нь түүний санаа нь гайхамшигтай, бүтээл нь хэн ч засварлах шаардлагагүй төгс байсан юм. Тиймээс л түүнийг нэг муу програмчин байсан гэдэгт итгэхгүй байгаа хэрэг. Гэхдээ ихэнх хүмүүс хэн байх нь чухал бус юу бүтээсэн нь чухал хэмээн үзэж биткойныг хөгжүүлж хэрэглэсээр байна.

Нэгж[засварлах | кодоор засварлах]

Биткойн гэх системийн нэгж нь Биткойн юм. Биткойныг BTC, XBT зэргээр тэмдэглэнэ. Бага хэмжээний Биткойныг хэрэглээнд millibitcoin (mBTC), microbitcoin (µBTC) мөн Satoshi гэх нэгжээр хэмжинэ. Биткойны бүтээгчийг хүндэтгэн Биткойны хамгийн бага хэмжээг satoshi гэдэг ба энэ нь 0,00000001 биткойныг илэрхийлдэг, Millibitcoin нь 0,001 биткоинтой тэнцүү буюу мянганы нэг биткойн, Microbitcoin нь 0,000001 биткойнтой тэнцүү буюу зуун мянганы нэг биктойн. Микро биткойн нь заримдаа битээр илэрхийлэгдэх нь байдаг.

Эзэмшилт[засварлах | кодоор засварлах]

Эзэмшигчийн энгийн гинж. Яг үнэндээ нэгээс олон оролт гаралттай байдаг.

Биткойныг эзэмшинэ гэдэг нь хэрэглэгч биткойнуудаа тодорхой хаягтайгаар холбогдох эрх юм. Тэгэхээр төлөгч нь заавал хувийн түлхүүрийн харгалзаатайгаар дижитал гарын үсгийг шилжүүлгэндээ хэрэглэх ёстой гэсэн үг.

Хувийн түлхүүрийн ямар ч мэдлэггүй бол шилжүүлгийн гарын үсэг зурагдахгүй тул үрэгдэх боломжгүй юм. Сүлжээ нь нийтийн түлхүүрийг хэрэглэсэн гарын үсгээр баталгаажуулдаг.

Хэрвээ хувийн түлхүүрээ гээсэн тохиолдолд биткойны сүлжээнд ямар ч эзэмшигчийн нотолгоогүй болох бөгөөд ямар ч зохицуулах аргагүй болно, ингэснээр тухайн зооснууд нь хэрэглэх боломжгүйгээр алдагдах юм. Жишээлбэл 2013 онд нэгэн хэрэглэгч 7,500 биткойноо алдсан бөгөөд энэ тухайн үедээ 7,5 сая ам доллар гэсэн үг. Тэр залуу хувийн түлхүүрийг хадгалдаг хатуу дискээ алдсан юм.

Гүйлгээ[засварлах | кодоор засварлах]

Гүйлгээ нь нэг эсвэл түүнээс олон оролттой байх ёстой. Гүйлгээ хүчин төгөлдөр байхын тулд оролт бүр нь өмнөх гүйлгээнд зарцуулагдаагүй гаралттай байх ёстой. Бүх оролт нь мөн дижитал гарын үсэгтэй байх ёстой. Хэр их оролтыг ашиглах вэ гэдэг нь хэр хэмжээний зоосоор гүйлгээ хийж байгаагаас хамаардаг. Гүйлгээ нь мөн олон гаралттай байх хэрэгтэй ба нэг нь олон төлбөрөө хийж, нэг нь шууд явдаг. Гүйлгээний гаралт нь санамсаргүй олон satoshi-г зааж чаддаг. Жишээ нь, бэлэн мөнгөний гүйлгээнд оролтуудын нийлбэр нь төлбөрийн зорилготой нийлбэрээс илүү гардаг. Энэ нөхцөлд нэмэлт гаралт нь хариултыг төлөгчид буцаана.

Ямарч оролтын satoshi-нууд нь гаралтын гүйлгээний шимтгэл болж бүртгэгддэггүй.

Биткойны хаяг руугаа мөнгө хийхийн тулд хэрэглэгч вэб хуудсын дамжуулах холбоос руу дарна. Энэ нь Биткойны URL scheme-ийг ашиглан IANA-д загварын дагуу бүртгүүлсэн хэсгийг агуулдаг. Биткойны хэрэглэгчид нь Electrum Armory-той адилаар URL-ийг дэмждэг.

Утасны хэрэглэгчид URL-ийг QR кодын тусламжтайгаар зохицуулдаг. Энэ нь хэрэглэгч гараас механикаар биткойны хаягыг зааж өгөх шаардлагагүй гэсэн үг юм. QR code нь хэрэглэгчийн оролтоос хамаарах төлбөрийн хэмжээг боловсруулдаг. QR код нь дэлгэцэнд утасны дэлгэцийг харуулах ба дараагийн утсанд харуулдаг.

Олборлолт[засварлах | кодоор засварлах]

Олборлолт нь нэгэн төрлийн бүртгэлийн үйлчилгээ юм. Олборлогчид нь блок гинжний тогтвортой, мөн бүрэн бүтэн хувиршгүй байдлыг баталгаажуулан, шинэ шилжүүлгүүдийг цуглуулан блокт шилжүүлж байдаг. Шинэ блок нь өмнөх блокийнхоо өгсөн блокийн гинжний нэрийг авах ба гинжний мэдээллийг агуулж байдаг.

Энэ нь өмнөх блокт криптографын хаш функцийг ашигладаг ба SHA-256 хаш алгоритмыг хэрэглэдэг. Нийт сүлжээнд зөвшөөрөгдөхийн тулд шинэ блок нь заавал proof-of-work гэх зүйлийг агуулж байх ёстой. Proof-of-work нь олборлогчийг өгөгдсөн дугаарыг хайхыг шаарддаг. Хэрвээ блокийн өгөгдөл хашлагдсан байвал өгөгдсөн дугаартайгаа байх болно. Үүний үр дүнд дугаарлалт нь сүлжээний хувьд илүү бага байх болно.

Хангамж[засварлах | кодоор засварлах]

Биткоины одоог хүртэлх нээгдсэн хэмжээ

Түрүүн хэлсэнчлэн бидний хэрэглэдэг төгрөгийг баталгаажуулдаг ямар нэгэн хатуу валют, алт мөнгө байдаг бол биткойны цаана хэдэн код л бий. Тэрхүү кодууд хаанаас гараад байна вэ гэхээр, юуны түрүүнд блок гэсэн ойлголт бий. Энэ нь биткойныг зааж байгаа юм. Энэхүү блок нь хоорондоо холбоотой гинжин хэлхээнд холбогдсон байдаг. Тэрхүү блокийг гаргаж авахын тулд хүндхэн бодлого бодох шаардлагатай. Тиймээс блок гаргаж авах үйлдлийг “олборлох” (mining) гэж нэрлэдэг. Систем нь 4 жил тутамд олборлолтыг тал хувиар багасгаж байхаар загварчлагдсан учраас нийтдээ 21 сая ширхэг биткойн л гарах боломжтой юм. Гэхдээ ийм цөөхөн байвал дэлхийн хүн ам хэрэглэж чадахгүй гэж бодож байж болох юм. Тэгвэл тийм биш бөгөөд 100 саяын нэг ширхэг (.00000001) биткойн бүтээж болно. Тэгэхээр хэрэглээнд хязгаар байхгүй гэсэн үг.

Ер нь блокийг тайлахад маш их математик тооцоолол шаардлагатай болдог учраас нэг биткойн олборлоход жирийн хэрэглээний компьютероор бол нэлээд хэдэн жил шаардагдана. Өөрөөр хэлбэл процессын асар их хүч шаардлагатай. Тиймээс энэхүү блокийг тайлахын тулд уг сүлжээнд холбогдсон компьютерууд нийлж байж хүчээ нэгтэн ажилласнаар гаргаж авна.

Зарим тохиолдолд хакерууд өөртөө биткойн гаргаж авахын тулд интернетээр дамжуулан өөр хүний компьютерт вирус халдаан, тухайн компьютерыг өөрийн боол болгон ашигладаг. Ингэж халдвар авсан компьютерыг зомби ч гэж нэрлэдэг.

Гүйлгээний шимтгэл[засварлах | кодоор засварлах]

Биткойн АТМ

Гүйлгээний шимтгэлийн төлбөр нь ерөнхийдөө заавал шаардагдахгүй ч баталгаажуулалтыг хурдасгахад илүү хэрэг болдог тул төлбөр төлөгч нь энэ шимтгэлийг өгөх сонирхолтой байдаг.

Олборлогчид нь гүйлгээний үйл явцыг харж дараалалд оруулж сонгодог бөгөөд ингэхдээ хамгийн өндөр шимтгэл төлснөөс эхлэн гүйлгээг хийдэг. Шимтгэлийн хэмжээ нь гүйлгээний боловсруулалтын хэмжээнээс хамаардаг энэ нь гүйлгээг хийхэд хэдэн оролт үүсгэж ашиглаж байгаагаас хамаардаг.

Хэтэвч[засварлах | кодоор засварлах]

Электрон биткойн хэтэвч

Хэтэвч нь биткойны шаардлагатай гүйлгээний мэдээллийг хадгалдаг. Хэтэвчийг голдуу далд хийх газар, биткойныг хадгалах газар гэх зэргээр ойлгодог, гэхдээ биткойнууд нь блок гинжнээс гүйлгээ хийгээд ч салахгүй зүйл юм. Хэтэвчийг тайлбарлах арай дээр арга нь, хэтэвч нь биткойныг өөрийн хүссэнээр зарцуулах эрхийн зөвшөөрөлтэй дижитал итгэмжлэл юм. Биткойн нь криптографын нийтийн түлхүүрийг ашигладаг бөгөөд нийтийн болон хувийн гэж 2 янзын түлхүүрийг боловсруулалт хийн гаргаж авдаг. Хамгийн энгийнээр бол хэтэвч нь эдгээр түлхүүрүүдийн цуглуулга юм.

QR code бүхий биткойн дэвсгэрт

Энд хэд хэдэн төрлийн хэтэвч байдаг. Программ хангамжийн хэтэвч сүлжээнд холбогдож өөрийн итгэмжлэлээр баталгаажуулснаар холбогдсон сүлжээнд биткойныг зарцуулах хадгалах боломжтой болно.

Программ хангамжийн хэтэвч нь Fullclient, Lightweight client гэж 2 ерөнхий хэсэгт хуваагддаг. Fullclient нь гүйлгээг шууд дотоод хувилбарыг блок гинжинд баталгаажуулдаг. Lightwieght нь хэрэглэгч блок гинжинд сэрвэрээс задлан ялгаж зөвлөлдсөнөөр зөвхөн сонгогдсон гүйлгээг л сэрвэрээс хийх юм.

Хэрвээ Lightweight дээр ажиллавал хэрэглэгч сэрвэрийг итгэж гүйлгээг зөвшөөрөхийг хүлээх хэрэгтэй. Сэрвэр хэзээ ч биткойныг шууд хулгайлж чадахгүй, эсвэл гүйлгээг буруу хийж, сэрвэр хэрэглэгч рүү буруу утгыг илгээх боломжтой. Хоёр хэсгийг хоёуланг нь агуулсан программтай бол хэрэглэгч хувийн түлхүүрээ аюулгүй газар хадгалах үүрэгтэй болдог.

Металл биткойн

Физик хэтэвч нь байж болох хамгийн аюулгүйн учир нь биткойныг онлайнаар биш, өөртөө итгэмжлэгдсэн, үрэх боломжтой биткойныг хадгалдаг гэсэн үг. Жишээлбэл шинэлэг ондоо зоосыг металл, мод, хуванцар буюу цаасан дээр хэвлэсэн итгэмжлэл юм.

Нууцлал[засварлах | кодоор засварлах]

Биткойн нь нууц нэрээр бичигддэг ханш, энэ нь жинхэнэ амьдрал дээр байхгүй олдохгүй ч биткойн нь хаягтай байдаг. Биткойн эзэмшигчийн хаяг тодорхой биш байдаг, гэхдээ л бүх гүйлгээний утга блок гинжинд бүх хүнд харагдана. Мөн шилжүүлгийг холбоотой компани пүүсүүд шууд хийж болох ба энэ нь тодорхой хаяг дээрээс л явах учир хүн бүхэнд харагдахуйц баталгаатай болж байгаа юм. Үүнээс гадна биткойноо уламжлалт валют руу солихыг хүсвэл хуулийн дагуу бүх хувийн мэдээллийг тухайн хүнээс шаарддаг.

Биткойны эзэнгүйдэл[засварлах | кодоор засварлах]

Хэтэвч болон ижил төстэй программ хангамжийн технологт суурилсан биткоинууд нь энгийн хэрэглээнд эзэнгүйдэл бий болсон байдаг. Судлаачид Биткоин бүрийн түүх блок гинжиний дэвтэрт бүртгэгдсэн бөгөөд олон нийтэд нээлттэй байна гэж онцлон тэмдэглэсэн. Mөн зарим хэрэглэгч алдаатай шилжүүлгийг хүлээж авахгүй биткоиныг авахаас татгалзаж ч болдог. Ямартай ч биткоины эзэнгүйдэл нь хөнөөл учруулж болзошгүй юм. Жишээлбэл Zerocoin Dark Wallet зэрэг нь хаягын нууцлал мөн ижил төрлийн алдаанаас болдог. Mөн нууц шилжүүлгүүд нь биткоины эзэнгүйдлийг ихэсгэх боломжтой юм.

Хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Биткойныг өнөөдөр Америк болон барууны орнуудад хувь хүмүүсээс аваад жижиг үйлчилгээний газрууд их түгээмэл ашиглах болсон. Wordpress, Reddit, Baidu болон OkCupid зарим үйлчилгээндээ биткойноор тооцоо хийдэг болсон. Гэхдээ ханшийн хувьд сүүлийн жилүүдэд асар их нэмэгдэх болсон. Өнөөдрийн байдлаар ам.доллартай харилцах ханш нь 9275 доллар болсон байна. Биткойны анхны хэрэглэгчид 10000 биткойноор 1 пицца авдаг байсан бол өнөөдөр ийм мөнгөтэй хүн саятан гэсэн үг. Энэхүү ханшийн өсөлтийг шинжээчид Хятадын аварга Baidu ашиглах болсонтой холбон тайлбарлаж байгаа. Гэхдээ ховор зүйл үнэд ордог шиг нийтдээ 21 сая ширхэг л байгаа, дээр нь гаргаж авахад туйлын төвөгтэй учраас үнэ цэнэтэй болсон байх.

Саяхан холбооны мөрдөх товчоо (FBI) хар тамхи, зэвсэг зэрэг хууль бус наймаа онлайнаар худалдаалдаг байсан Silk Road хэмээх сайтыг хааж, эзэмшигчийг нь олж баривчилсан бөгөөд уг сайт гүйлгээгээ биткойноор хийдэг байсан нь биткойны сул талыг харуулж байгаа юм. Ямар нэгэн хариуцах банк, засгийн газар мэт байгууллага байхгүй учраас үүнийг хууль бус наймаанд ашиглахад ямар ч саад байхгүй гэсэн үг.

Гэхдээ биткойны давуу тал олон учраас сонирхож ашиглах энгийн иргэд болон байгууллагуудын тоо өссөөр байна.

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]