Бичигт хад
Харагдац
Бичигт хад нь Баянхонгор аймгийн Баянлиг сум дахь сүг зургийн дурсгал.
Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий. Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг.
Энэ зургийг МЭӨ-III мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхлэж байсны нотолгоо юм.