Богд хааны ирвэсийн арьсан гэр
Харагдац
Богд хааны ирвэсийн арьсан гэр нь Сэцэн хан аймгийн бэйс Сангилигдоржоос 1893 онд Богд гэгээний 25 насны ойд бэлэглэсэн бэлэг юм. Энэ гэрийн бүрээсэнд 150 ирвэсийн арьс орсон. Гэрийн хаалга, тооно, унийг үндэсний хээ зүмбэрлэж чимсэн ба тавилга, бурхан тахил, эд хэрэглэл уран хийцтэй. Гэрийг бороо хургүй цагт гадаа барьж VIII богд 10 хоног нямба бясалгал үйлддэг байжээ. Хаалган дээрээ Түмэннаст буюу Хас хээтэй байдаг нь гэрийн эзэн урт удаан наслаж үл чадагдахгүйн бэлгэдэл, дөрвөн баганыг дөрвөн хүчтэний нэг болох луугаар ороолгож, унийг хорол эрдэнээр чимжээ. Энэ гэр нь Богд хааны ордон музейд шинэхэн хэвээрээ оршиж байна.