Бороохороогийн нуруу
Бороохороогийн нуруу | ||
---|---|---|
Ноён оргил | . (4500 м) | |
Газар орон | Шинжаан (Хятад), Алматы (Казахстан) | |
Салбар нуруу | Тэнгэр уул | |
| ||
Солбицол | 44° 26′ У, 81° 31′ З |
Бороохороогийн нуруу — Тэнгэр уул (Тянь-Шань)-ын салбар нуруу.
Ихэнх бие нь Хятад улсын Шинжаанд, багахан хэсэг нь Казахстан улсын хил хүрдэг. Бороохороо зүүнээс баруунш сунасан хэлбэртэй. Зүүн зах нь Өрөмч хот хүрч Тэнгэр уулын үндсэн биетэй залгана. Баруун зах нь Хятад-Хасагийн хил хүрч Зүүнгарын Алатау нуруутай нийлжээ.
Бороохороогийн нуруу ар талынхаа Зүүнгарын хотгор, өвөр талынхаа Или голын сав газрыг дундуур нь зааглаж байна. Бороохороогийн ар талаас Айби, Манас зэрэг нуурт цутгах голууд эх авдаг бол өвөр талаас нь Хасагийн Балхаш нуурт цутгах Или гол эх авдаг.
Бороохороо мөн Шиньжянгийн дотор Или тойрог (хасаг үндэстний ӨЗТ) болон Бортал тойргийн (монгол үндэстний ӨЗТ) хил болно.