Бор бударгана
Харагдац
Бор бударгана - (Латин: Salsola passerina), (Орос: Солянка воробьиная)
Ургамлын тайлбар
[засварлах | кодоор засварлах]Уртаашаа цуурч их мушгирсан 20-25 см өндөр иштэй хагас сөөг буюу хагас сөөгөнцөр ургамал юм. Цагаан саарал холтостой ишнээс нь цэгээн бор хайрсаар хучигдсан мөчрүүд гарна. Гурван талтай богино шөвөг хэлбэрийн навчтай. Бор бударгана тархалтынхаа хойт хэсгээр нам ургаж, урагшлах тутам өндөр болно. 6-р сарын эцсээр цэцэглэж 8, 9 сард үрлэнэ. Өвөл хаврын улиралд иш навчны алдагдалгүйгээр хагдран сайн хадгалагдах бөгөөд мөчир нь өвөлд нилээд зөөлөрнө.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Говийн нам хоолойгоор хужирлаг, шавранцар, шавар хөрсөнд элбэг ургана.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 145