Jump to content

Бристоль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бристоль хот

Бристоль (Англи: Bristol, /ˈbrɪstəl/ ) — "Сити" статустай Английн хот. Их Британий Баруун өмнөд Английн Эйвон голын (Англи: Avon) эрэг дээрх том боомт хот.

III Эдвард хааны үед Бристоль хот Лондон, Йоркийн дараа Английн гурав дахь том, цэцэглэн хөгжсөн хот байв. Бристолийн далайчид Английн хонины ноосыг боомтоор Испани, Португал руу экспортолж, дарс, импортолдог байжээ. Эндээс эцэг Жон Кабот болон хүү Кабот хоёр Америкийг зорьж далайд гарч байсан түүхтэй.

Бристоль хот нь 18-р зууны туршид цэцэглэн хөгжиж, Британийн эзэнт гүрний тэргүүлэх боомт байсаар байв. 19-р зуунаас байдал өөрчлөгдөж эхэлсэн. Боомтыг тохижуулж, шинэчлэх амбицтай ажил 1809 онд дууссан ч Ливерпүүл, Глазго хотууд руу худалдааны тэргүүлэх байр сууриа алдаж эхэлсэн юм. Үүний шалтгаан нь тус улсын хойд хэсэгт хөвөнгийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн төдийгүй Хойд Америк дахь 13 колони алдагдсанаас гадна 1807 онд боолын худалдааг хориглосон явдал нөлөөлсөн байна.

Бристоль хот

2021 оны байдлаар 472,467 хүн амтай, үүний 81% нь цагаан арьстнууд (71.6% цагаан британи, 0.9% цагаан ирланд, 8.6% бусад цагаан арьстан) байсан. Тус хот нь, хүн амын дундаж нягтрал 4,368 хүн/км² (2022 оны байдлаар). 1969 онд хотод 427.2 мянган хүн амьдарч байжээ.

Бристолийн сүм

Бристол нь дээд боловсролын хоёр том байгууллагатай: 1909 онд байгуулагдсан Бристолийн Их сургууль болон 1969 онд байгуулагдсан Баруун Английн Их сургууль (Бристоль Политехникийн дээд сургууль нэрээр нээгдэж сүүлд 1992 онд одоогийн нэрээ авсан).

Бристоль хотод мэргэжлийн снукер, англи бильярдын спортын ерөнхий удирдах байгууллага болох Дэлхийн мэргэжлийн бильярд, снукерийн холбоо (англи. World Professional Billiards and Snooker Association, WPBSA) байрладаг. 2010 оноос хойш холбооны тэргүүн нь Жейсон Фергюсон юм.