Будын Чинзориг

Будын Чинзориг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат. Үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2007 АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд улсын заан (улсын гарьд) Д.Рагчаагаар дөрөв, улсын заан Ч.Батзоригоор тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

512
2009 АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Наранбаатараар дөрөв, улсын заан Б.Сайнбаяраар тав даван шөвгөрч начин цолоо батлан " Өсөх идэр " чимэг нэмсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2000 Дундговь аймгийн баяр наадамд зургаа давж, улсын начин Ц.Цогтжаргалд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
2001 Дундговь аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан С.Мөнхсүхэд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 128
2004 Дундговь аймгийн баяр наадамд улсын харцага Л.Пүрэвжаваар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2008 Дундговь аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Н.Энх-Амгаланд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128