Бумбын орд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бумбын орд
Бумбын орд
Ногоон шош галактик нь Бумбын ордод байрладаг.

Бумбын (англ. Aquarius) орд нь эртнээс танигдсан өрнийн зурхайн ордны нэг бөгөөд Матрын орд ба Загасны ордны дунд байрлана. Энэ ордыг МЭ-ий 2-р зуунд Птолмей 48 ордны жагсаалтанд оруулсан ба одоо 88 орчин үеийн ордны нэг болно. Гэрэлтэлт нь 2,9 ба хамгийн тод од нь Бета Акуари.

Бумбын ордод онц тод од байдаггүй хамгийн тод 4 од нь 2-аас бага түвшиний гэрэлтэлтэй. Энэ ордны рэдэн одод нь гаригтай болох нь сүүлийн үед мэдэгдсэн. Хамгийн тод однууд болох Алвфа ба Бетй Акуари нар нь хурцдуу аварга шар одод болно. Спектрийн төрөл нь G0Ib ба G2Ib -д хамаарна манай нарнаас 5-9 дахин их масстай. Эдгээр хоёр од нь Тэнгэрийн заадастай перпендикуляраар шилждэг. Энэ хоёр одноос тлүү хурц Садалсууд од мөн байдаг гэрэлтэлт нь 2,91. Нарнаас 2200 дахин их хурц гэрэлтэй ба 6,4 дахин том ба 5. сая жилийн настай юм. Садалсуд нь дэлхийгээс 540 гэрлийн жилийн зайтай.

2013 оны байдлаар Бумбын ордод гаригийн системтэй 12 однууд бүртгэгдсэн.