Jump to content

Бумбын шашин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бумбын шашин буюу Даосизм- (хятад: 道教, галиг- dàojiào) -шашин болон гүн ухааны багтаасан Хятадын уламжлалт "Дао" буюу "эд зүйлийн зам" хэмээх сургаал юм. Бумбын шашиныг философийн шүүмжлэлийн тодорхой хэв маяг (Дао Жиа) болон оюун санааны практикийн багц (Дао Жяо) гэж ихэвчлэн ялгадаг боловч энэ хуваагдал нь нарийн ялгаа тусгаарлал байдаггүй байна. Дао жиа нь голчлон Лао-цзы, Жуанзи нартай холбоотой бичвэрүүдтэй холбоотой Цинь улсын өмнөх бумбын шашны сургаалийг хэлдэг байна.

Тогтвортой шашны байгууллага болох нь зөвхөн 2-р зуунд үүссэн боловч олон тооны нотлох баримтууд Бумбын шашныг илүү эрт, дор хаяж МЭӨ 5-3-р зууны үед үүссэн болохыг харуулж байна. Дундад зууны үед идэвхтэй хэрэглэгдэж байсан сургаалиуд өмнө боловсрон бий болж хөгжсөн уламжлал аль хэдийн байжээ.

Бумбын шашин буюу Даосизмтай холбоотой гүн ухааны зохиолууд МЭӨ 5-р зууны үеэс болон Күнзийн сургаалтай бараг нэгэн зэрэг эхэлсэн байна. Уламжлал ёсоор домогт шар хаан Хуанди нь даосизмыг үндэслэгч гэж үздэг. Гэвч эртний Хятадын мэргэн Лао-цзы даосизмыг үндэслэгч гэвэл арай үнэнд нийцэх бөгөөд түүнийг Бумбын шашны гол номуудын нэг болох "Дао де чинг"-ийн зохиосон гэж үздэг. Энэхүү сургаал нь Даоизмын сургаалуудын эргэн тойронд төлөвшиж эхэлсэн гол цөм нь байв. Эртний Бумбын шашны өөр нэг алдартай бичвэр бол Жуанзи гэгддэг Жуан Жоу (МЭӨ 369–286) зохиосон "Жуанзи" зохиол юм.

Бумбын шашны үндсэн үзэл

[засварлах | кодоор засварлах]
  • Дао (道) — углчилбэл «зам», уг шашинд — орших болон Ертөнц дахь эд зүйл. Эзэнгүй хүч, ертөнцийн бүх зүйл орчлон ертөнцийн хүсдэг журам нийцдэг байна.
  • Дэ (德) — шууд утгаараа «сайныг хийгч» буюу «мораль». Дээрээс "Дао"-гийн заяасан "сайныг хийгч" бие мах бодьгүй, биет байдлаар нөлөөлөх боломжгүй юм. Талархал бол сэтгэлийн агуу хүч.
  • У-вэй (無為) — шууд утгаар «үл үйлдэх» — хэзээ үйлдэх, хэзээ үл үйлдэхээ ойлгох явдал.
  • Пу (樸) — шууд утгаараа «засаж боловсруулаагүй модны хэлтэрхий» байгалаас оролдоогүй биетийн эрчим хүчийг толоолдог, энгийн үгээр сэтгэлийн энгийн цэвэр ариун байдлыг хадаглах.