Бунгийн цахилдаг
Бунгийн цахилдаг - (Латин: Iris bungei), (Орос: Касатик Бунге)
Ургамлын тайлбар
[засварлах | кодоор засварлах]30-40 см өндөр ургадаг нарийн (5 мм орчим) шугаман навчтай жижиг дэгнүүл үүсгэдэг ургамал болно. Навчны угийн хэсгийг цэгээн бор өнгийн углуурын үлдэгдэл ороосон байна. Том цагаан цэцгүүдтэй. Хавар эрт ургаж эхлэн 6-р сарын эхээр цэцэглээд, 8-р сард үрээ боловсруулан 9-р сарын эхээр навч нь хугарч хагдарч эхлэнэ. Үр боловсрохын хамт хонхорцог дээд хэсгээрээ хагарч үрээ тараана. Ерөнхийдөө өвлийн цагт хагд байдалтай муу хапгалагдана.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Элсэнцэр болон өнгөндөө элс бүхий газраар бөөн бөөнөөр бус армаг тармаг ургана. Ургахдаа хонхор газрыг төдий л дагахгүй өндөрлөг барьж ургадаг учраас түүнийг "хярын" гэж нэрлэжээ.[1]
1966 оны 10-р сарын 15-нд Монголд бунгийн цахилдагийн зурагтай шуудангийн марк хэвлэгдэв.[2]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 104]
- ↑ "Iris bungei Endemic Flowers Mongolia". colnect.com. Татаж авсан: 2017 оны 10 сарын 31.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help)