Буриад-Монголын морьт эскадрон
Харагдац
Буриад-Монголын морьт эскадрон- Ажилчин тариачны Улаан армийн үндэсний анги нэгтгэлийн нэг бөгөөд ангийн бүрэлдэхүүний дийлэнх нь монголчууд (буриадууд) байжээ.
Дээд-Үд хотод 1924 онд Буриад-Монголын бага дарга нарын сургууль байгуулагдсан байна. Энэ сургуульд 123 цэрэг, 118 морь байжээ. Энэ эскадрон нь Константин Рокоссовкийн захирч байсан Кубаны 5 дугаар морьт бригадын бүрэлдэхүүнд багтаж байжээ. Энэ сургуулийг 1925 онд Буриад-Монголын морьт эскадрон болгон өөрчлөн зохион байгуулж, улмаар 1927 онд Буриад-Монголын морьт дивизион болгон өргөтгөсөн байна. Энэ нэгтгэл Дорнод Хятадын төмөр замын будилааны үеэр хамгийн бэлтгэл сайтай цэргийн нэгтгэл болохоо харуулсан байна.