Jump to content

Бээжингийн гэрээ (1860)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1860 оны Бээжингийн гэрээ

1860 оны Бээжинийн Гэрээ (орос. Пеки́нский догово́р 1860 го́да ) — Оросын эзэнт улс, Манж Чин улсын хооронд 1860 оны 11-р сарын 14-нд байгуулсан хоёр талын Гэрээ юм. Орос-хятадын энэхүү Гэрээ нь Айгуны болон Тяньзины гэрээнүүдийн үргэлжлэл болж Орос, Чин улсын хоорондох хилийн зурвасыг тогтоож өгсөн юм.

Оросын хаант улсыг залуу хошууч генерал Николай Игнатьев тэргүүтэй онцгой төлөөлөгчдийг 1859 оны 3-р сард Бээжин рүү илгээж Чин гүрний ван Гүнтэй хэлэлцээ хийжээ. Энэ Гэрээний дагуу Уссури голоос далай хүртэл хилийн шугам тогтоожээ.

Мөн уг Гэрээгээр Монголын Өргөө хүрээнд Оросын консул суулгахаар тохирсон байна.